Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Эрүүгийн хэргийн төв архив өнгөрсөн пүрэв гаригт нийслэл, дүүргүүдийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтануудыг оролцуулан Прокурорын байгууллагын бүртгэлийн “PMMS” программын цахим архивын онол дадлага хосолсон нэг өдрийн сургалтыг зохион байгуулжээ.

Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Эрүүгийн хэргийн төв архив өнгөрсөн пүрэв гаригт нийслэл, дүүргүүдийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтануудыг оролцуулан Прокурорын байгууллагын бүртгэлийн “PMMS” программын цахим архивын онол дадлага хосолсон нэг өдрийн сургалтыг зохион байгуулжээ. Уг сургалтын хүрээнд салбар архивын ажилтнууд өөрсдийн архивын данс бүртгэлийн мэдээллээ программд оруулан туршиж, санал солилцсон байна.
Мөн архивын бүртгэлээ программд хадгаламжийн нэгж бүрээр нь гараар шивж оруулах болон EXCEL програмд мэдээлэл бэлтгэн PMMS программд шууд мэдээллээ оруулах дадлага олгожээ. Дадлагын явцад нийт 2090 хадгаламжийн нэгжийн мэдээллийг оруулсан байна.
Б.Золбоо