Цэцэрлэгжилт, ногоон байгууламжийг хөгжүүлэх үндэсний холбоо, “Хайтан”
цэцгийн клуб хамтран Монголд анх удаа цэцгийн томоохон фестиваль
зохион байгуулах гэж байна.

Цэцэрлэгжилт, ногоон байгууламжийг хөгжүүлэх үндэсний холбоо, “Хайтан” цэцгийн клуб хамтран Монголд анх удаа цэцгийн томоохон фестиваль зохион байгуулах гэж байна. Тус фестиваль өнөөдөр 19.00 цагт Хуримын ордны гаднах талбайд нээлтээ хийх юм. Ирэх 7 дугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх анхдугаар фестивалийн үеэр олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулагдах гэнэ.
Энэхүү үйл ажилгаанаас сонирхуулахад, Фестивалийг нээж цэцэрлэгжилт, ногоон байгууламжийг хөгжүүлэх үндэсний холбооны тэргүүн Энхтуяа, гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг, “Хайтан” цэцгийн клубын тэргүүн Г.Батсүх зэрэг үг хэлнэ. Түүнчлэн, Тууз хайчлах ёслол ба Фестивальд оролцож буй байгууллагуудын үйл ажиллагаа эхлэх ажээ.
Д.Ундрах