
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулс, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.