
Монголчууд маань Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж улс төрийн сонголт хийсэндээ талархаж байгаагаа цахим ертөнцөөр олонтаа бичиж байна.
Санал өгсөн хүмүүсийн дотор Лондон хотын коллежийн сурагч 18 настай охин Э.Намуун байсан бөгөөд анх удаа саналаа өгч, сэтгэл нэн өндөр байгаа аж. Тэрээр сонгуулийн талаарх мэдээллийг интернэтээр байнга авч, сонголтоо хийсэн тухайгаа ярьжээ. Залуу хүний хувьд өөрийн төрсөн нутгаа өндөр хөгжилтэй орны тоонд удахгүй багтана гэсэн мөрөөдөл тээж явдаг гэнэ. Тэрээр Ардын намд саналаа өгсөн гэв. Энэ жил 18 нас хүрсэн залуу сонгогчдын салхийг хагалсан энэ охинд амжилт хүсье.