Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10 цагаас Төрийн ордонд болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10 цагаас Төрийн ордонд болно. Энэ хурлаар 10 гаруй асуудал хэлэлцэж, дөрвөн асуудалтай таницлах юм байна. Хуралдаанаар Хөрөнгө гаргах тухай, Монгол-Чехийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай, Зээлийн хэлэлцээрийн тухай, Засгийн газрын 2011 оны төсвийн гүйцэтгэлийн тухай, Хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай, Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх тухай, Засгийн газрын тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөтөлбөр батлах тухай, Хилийн заагтай давхацсан тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд олгох нөхөн олговрын тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.
Харин Засгийн газрын гишүүд Төсвийн зардлыг хэмнэлттэй зарцуулах, үр ашгийг дээшлүүлэх талаар, АСЕМ-ын орнуудын Байгаль орчны сайд нарын уулзалт зохион байгуулсан дүн, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшиж байгаа хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах иргэдийн хүсэлтийг авсан тухай,Газрын тосны хамтарсан судалгааны гэрээний талаар зэрэг дөрвөн асуудалтай танилцах аж.
Т.Гэрэл