ОХУ-мөрдөн байцаах товчоо “Болотная” гэх талбайд гарсан үймээнийг мөрдөх ажлын явцтай холбогдуулан Алексей Навальный, Сергей ба Анастасия Удальцовынхан, Илья Яшин, Ксения Собчак нарын сөрөг хүчний идэвхтнүүдийг байцаалтад дууджээ. Тэдний ажлын байранд өмнө нь нэгжлэг хийсэн бөгөөд энэ талаар тус байгууллагын албан ёсны сайтад мэдээлсэн байна.
Тус мэдээлэлд дурдсанаар, зургадугаар сарын 11-ний даваа гаригт хууль хяналтын байгууллагын ажилтнууд сөрөг хүчнийхний албан байр болон Алексей Навальныйн авлигатай тэмцэх “Роспил” сангийн байранд нэгжлэг хийжээ. Сөрөг хүчний идэвхтнүүдийн өмгөөлөгч нар нь мөрдөн байцаагчдын дээрх ажиллагааны талаар гомдол гаргахаар болсон аж . “Энэ бол айлган сүрдүүлэх ажиллагаа”. Хэн нэгэнд урьдчилж зарлан дуудах ирүүлээгүй байж байр савыг нь нэгжсэн нь хууль зөрчсөн ажиллагаа болсон” гэж Борис Немцов ба Илья Яшины өмгөөлөгч Вадим Прохоров “Интерфакс” агентлагт мэдэгдсэн гэнэ.

Д.Ундрах