Өнгөрсөн долоо хоногт “Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаад байсан цагдаагийн экс дарга нар анхан шатны шүүхээс ял сонссон.

Өнгөрсөн долоо хоногт “Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаад байсан цагдаагийн экс дарга нар анхан шатны шүүхээс ял сонссон. Тэднийг ажилдаа хайнга хандсан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 274.2, 294.2-т зааснаар буруутгаж, 2.6-3.6 жилийн ял оноосон юм. Уг шийдвэрийг ар гэрийнхэн нь эсэргүүцэж, Хүний эрхийн комисст хандаад байсан. Харин өнөөдөр “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас хэвлэлийн хурал хийж, өөрсдийн байр сууриа илэрхийлэхээр болжээ.
Б.Чимэг