Оросын сөрөг хүчнийхний гэрт тусгай албаныхан нэгжлэг хийсний дараа Москво хотод хэдэн мянган эсэргүүцэгчид жагсч эхэлсэн байна. Ерөнхийлөгч В.Путиныг эсэргүүцэж буй тус жагсаалд оролцогчид дахин сонгууль явуулж, өөр Ерөнхийлөгчтэй болохыг хүсч байгаа гэнэ. Түүнчлэн, Төрийн Думын сонгуулийг луйвардсан гэх эсэргүүцлийн хөдөлгөөн ид өрнөж байх үед В.Путин ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. ОХУ-д В.Путиныг эсэргүүцэгчдийн жагсаал болохын дөнгөж өмнөхөн ОХУ-ын хараат бус мэдээллийн сайтууд ажиллахаа больсон аж.

Д.Ундрах