Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 36 үйлдлийг бүртгэгдэж, цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 29 хэргийн эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна.

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 36 үйлдлийг бүртгэгдэж, цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 29 хэргийн эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Уг хоногт нийслэлд хүнийг алах хоёр, бусдын биед гэмтэл учруулах хоёр, хүчиндэх нэг, хулгайлах зургаа, булаах нэг, дээрэмдэх хоёр, танхайрах дөрөв гарчээ. Зам тээврийн 35 осол бүртгэгдэж, 16 хүн гэмтсэн байна. Мөн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 195 хүнийг эрүүлжүүлжээ.
Б.Чимэг