Сирийн арми зэвсэгт босогчдод цохилт өгөхөөр бэлтгэж эхэллээ гэж НҮБ-ын ажиглагчид мэдээлсэн байна. Босогчдын хяналтад байгаа Хомс районыг армийн нисдэг тэрэгнүүд буудан довтолж байна. Түүнчлэн, энгийн иргэд гэртээ нуугдан босогчдын барьцаанд орсон байдалтай байгаа гэнэ. Дэглэм энэ удаа Латакия мужийн Аль-Хеффа суурин, Айн-Дара, Хомс, Хама ба Дамсакийн захын дүүргүүдэд цуст яргалал хийхээр бэлтгэж буй мэдээ ирж байна” хэмээн Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгджээ. Дэглэмийн захиргаанаас гарсан цэрэг, офицерүүд өөрсдийн ангийн агуулахаас ихээхэн хэмжээний зэр зэвсэг авчээ. Тэд агаарын довтолгооноос хамгаалах С-75 “Двина” гэх цогцолборуудаас гадна “Шилка” гэх зенитийн хотын тулалдаанд ашиглаж болох буунуудыг мэдэлдээ аваад байна.
Д.Ундрах



















































