Кипр улс Европын холбооноос санхүүгийн тусламж хүссэн Евро бүсийн
тав дахь улс боллоо. Одоогийн байдлаар евро бүсийн Грек, Ирланд,
Португал улс Европын холбоо болон олон улсын хамтын нийгэмлэгээс зээл
авсан юм. Удахгүй Испанийн банкуудад ээлжит зээл олгогдохоор болсон.
гэнэ.

Кипр улс Европын холбооноос санхүүгийн тусламж хүссэн Евро бүсийн тав дахь улс боллоо. Одоогийн байдлаар евро бүсийн Грек, Ирланд, Португал улс Европын холбоо болон олон улсын хамтын нийгэмлэгээс зээл авсан юм. Удахгүй Испанийн банкуудад ээлжит зээл олгогдохоор болсон. гэнэ.
Кипр улсын хувьд энэ сарын 30-ны дотор энэхүү банкинд 1.8 тэрбум еврогийн тусламж хэрэгтэй байгаа бөгөөд энэ хэмжээний мөнгө нь Киприйн дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьтай тэнцэхүйц юм.
Тиймээс евро бүсийн жижигхэн эдийн засагтай Киприйг аврахын тулд бага хэмжээний л мөнгө шаардлагатай гэж шинжээчид үзэж байна. Хэрэв Европын холбооны удирдлагууд евро бүсийг бат бэх байлгахын тулд Кипрт санхүүгийн туслалцаа үзүүлэхгүй бол арал улсын эрх баригчид еврогоос татгалзах магадлал өндөр байгаа ажээ.
Д.Ундрах