Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд БОАЖЯ-ны санхүүжилтээр угсарч үйлдвэрлэсэн JEA-800F загварын дуобуснуудыг өнөөдөр 11.00 цагт иргэдийн үйлчилгээнд гаргах нээлтийн арга хэмжээ “Цахилгаан тээвэр” ХК-ийн үйлдвэрт болно. Арга хэмжээнд БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар болон холбогдох мэргэжилтнүүд оролцоно. Байгальд ээлтэй, цахилгаан бага зарцуулдаг гээд олон давуу талтай эдгээр троллейбуснуудыг гадныхан хүртэл сонирхол захиалж хийлгээд байгаа.

Д.Ундрах