“Тогтвортой хөгжлийн экологийн боловсрол” онол практикийн бага хурал
өнөөдөр 9.00-15.00 цагт “Пума империал” зочид буудлын хурлын танхимд
болно.

“Тогтвортой хөгжлийн экологийн боловсрол” онол практикийн бага хурал өнөөдөр 9.00-15.00 цагт “Пума империал” зочид буудлын хурлын танхимд болно. Тус хуралд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь, газрын дарга, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нар оролцож, оролцогчдын тавьсан илтгэл, санал хүсэлтийг сонсоно.
Хуралдаанд Байгаль орчин, тогтвортой хөгжил-Сайн засаглал, Тогтвортой хөгжлийн боловсролын сургалтын асуудал, Тогтвортой хөгжлийн экологийн боловсрол зэрэг илтгэл тавигдаж нэгдсэн хуралдаан, хэсгүүдийн хэлэлцүүлэг, нэгдсэн хэлэлцүүлэг гэсэн гурван үндсэн чиглэлээр явагдах юм байна.
Д.Ундрах