Ираны эрх баригчид хөлбөмбөгийн тоглолт эмэгтэйчүүдийн ёс суртахуунд
харшлана хэмээн үзэж үйлчилгээний газруудад эмэгтэйчүүдийг “Евро-2012”
үзэхийг хоригложээ.

Ираны эрх баригчид хөлбөмбөгийн тоглолт эмэгтэйчүүдийн ёс суртахуунд харшлана хэмээн үзэж үйлчилгээний газруудад эмэгтэйчүүдийг “Евро-2012” үзэхийг хоригложээ. Түүнчлэн, цагдаагийн дарга Б.Каргар “Эрчүүд, эмэгтэйчүүд хамтдаа хөлбөмбөг үзнэ гэдэг байж болохгүй асуудал. Эрчүүд тоглолтын үеэр бүдүүлэг авир гаргадаг.
Хөлбөмбөг үзүүлж буй албан байгууллагууд эмэгтэйчүүдэд үйлчлэхгүй гэдэгт итгэж байна. Эмэгтэйчүүд энэ шийдвэрийн төлөө цагдаа нарт талархана” гэжээ. Тус журам 14 дэх удаагийн эл тэмцээнийг дуустал буюу ирэх долдугаар сарын 1-нийг өнгөртөл хүчин төгөлдөр хэрэгжих аж. Харин эр хүн байхгүй шар айргийн мухлаг, асарт эмэгтэйчүүд хөлбөмбөг үзэж болох гэнэ. Мөн нөхрүүдийг эхнэрээ тийм газарт дагуулан очихыг хоригложээ.
Д.Ундрах