Сонгуулийг шударга үнэн явуулах зорилгоор УИХ, НИТХ-ын сонгууль давхцаж буй энэ удаагийн сонгуулийн саналыг анх удаагаа автомат системээр тоолох бөгөөд санал авах байруудыг камержуулах юм. Энэхүү ажлыг хариуцаж буй Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын өгсөн мэдээллээр нийт санал авах 360 хэсгийн хороог камержуулах гэнэ. Хяналтын камер нийлүүлэх компанитай гэрээ байгуулсан бөгөөд суурилуулах ажлыг маргааш эхлэх бөгөөд эн сарын 24-ны хооронд дуусгах аж. Түүнчлэн, нийслэлийн Сонгуулийн хороо /НСХ/ өнөөдөр хуралдаж, сонгуулийн бэлтгэл ажлын явц, шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудын талаар хэлэлцсэн байна.

Д.Ундрах