зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аюултай орчинтой МОНГОЛ ХҮН-Аюулгүй орчинтой МОНГОЛ ХҮН

2012-6-13
0
ЖИРГЭХ
Өчигдөрхөн гарсан статистик мэдээг харлаа. 2012 оны тавдугаар сарын байдлаар статистик мэдээ гарч албан ёсоор нийтэд мэдээлжээ.
    auyltai auylgui.Өчигдөрхөн гарсан статистик мэдээг харлаа. 2012 оны тавдугаар сарын байдлаар статистик мэдээ гарч албан ёсоор нийтэд мэдээлжээ.
*2012 оны эхний таван сарын байдлаар халдварт өвчнөөр 20065 хүн өвчилж өмнөх оны мөн үеийнхээс 17.2 хувиар өсчээ. Гахайн хавдар, БЗХӨ-өөр өвчлөгсдийн тоо хэт өссөн нь ийм дүн гарахад голлон нөлөөлсөн гэнэ.

Тэгвэл гэмт хэргийн гаралт мөн л өссөн дүн гарсан байгаа юм.

*Эхний таван сарын байдлаар 9613 гэмт хэрэг гарч өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар өсч. Эдгээр гэмт хэргийн 131 нь хүний ам, бие эрүүл мэндийн эсрэг гэсэн байна. Гэмт хэргийн улмаас 3539 хүн гэмтэж, 456 хүн нас баржээ. Гэмтсэн хүний тоо бас л өссөн үзүүлэлттэй гарч.

 *Хэдийгээр сүүлийн жилүүдэд хүнсний аюулгүй байдал сайжирсан тухай ярьж бичиж байгаа ч 2007-2008 оны зааг дээр “Азийн чоно” ХХК-ийн хортой архинд 15 хүний амь нас эрсэдсэн гэдгийг мартаж ёсгүй. Хятадаас орж ирэх хүнсний бүтээгдэхүүнээс хорт хавдар үүсгэгч нян маш ихээр илэрч байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар... Олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар манай улсын нийт хүн амын  30 хувь нь ядуу учраас хоол хүнсний хомсдолтой амьдардаг.  Хүнсний хангамжийн хувь хараат гээд л хүнсний аюулгүй байдал манай улсын хувьд үнэхээр хангалттгүй гэсэн үнэлгээтэй л байна. Хорт хавдраар өвчлөгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж,  жилд 3500-д хүрээд буй юм. Үүний гол шалтгаан нь агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал.

 *Улсын хэмжээгээр 2010 онд 3.6 сая литр спирт, 20.3 сая литр архи дарс үйлдвэрлэсэн нь насанд хүрсэн нэг хүнд жилд 15 литр орчим 38 градуссаас өндөр согтууруулах ундаа хэрэглэдэг гэсэн үг. Энэ нь дэлхийн дундаж зохистой хэрэглээнээс  монгол хүн жилд хоёр дахин илүү согтууруулах ундаа хэрэглэдэг гэсэн баримт.

*Ерөнхий боловсролын 7-11 дүгээр ангийн 700 гаруй сурагчийн дунд явуулсан судалгаагаар талаас илүү хувь нь архи ууж үзсэн гэж хариулсан байдаг. Хамгийн сүүлд 7-13 насны гурван хөвгүүн архи ууж, агсам тавьж байгаад цагдаад баригдсан тухай мэдээлэл хүртэл гарсан.

*Манай улсад сүүлийн 15 жилд архинд донтох өвчний эзлэх жин 2.7 дахин өссөн бөгөөд жилд хордлогын төвд 180-200 өвчтөн ирж анхны тусламж авдаг тэдний зургаан хувь нь нас бардаг аж. Энэ бүх баримтаас үзвэл бид аюулгүй орчинд амьдарч байна гэж үү.
Зөвхөн энгийн иргэд ч гэлтгүй ажил үүргээ гүйцэтгэж байгаа, эх орны өмнө тангараг өргөсөн хөвгүүд маань ч амь насаа алдсаар байна. 2007 онд ой хээрийн түймэр унтраахаар явсан 15 гал сөнөөгч залуу онгоцны ослоор амь үрэгдсэн гашуун түүхийн нулимс хатаагүй байхад өнгөрсөн сарын 8-нд  Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Шивэртийн аман дахь түймэрт гурван гал сөнөөгч амь үрэгдсэн.

Тэгэхээр эх орны төлөө өргөсөн тангарагтаа үнэнч хэмээн зүтгэх албан хаагчид миний амийг эх орон маань хамгаалж чадна гэсэн итгэлгүй өнөөг хүрлээ. Гэтэл бид үүнийг өөрчилж чадахгүй гэж үү.
Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн хамгийн чухал нэг бүлэг бол АЮУЛГҮЙ ОРЧИНТОЙ МОНГОЛ ХҮН

Байгаль орчин, Батлан хамгаалах бодлого, гадаад харилцаа нийгмийн аюулгүй байдал гэсэн салбарт хуваагдах энэ бодлогын гол цөм нь мэдээж амьсгалах агаартай, уух устай, аюулгүй амьдрах хоттой болох, мэргэжлийн цэрэгт суурилсан орчин үеийн Зэвсэгт хүчинтэй болох, төрийн гадаад бодлого нэгдмэл байх, монгол улсын нутаг дэвсгэрт хэзээ ч цөмийн хаягдалгүй байх, архигүй монгол хүнтэй улс шиг улс, хот шиг хотод хүн шиг амьдрах билээ.
Тэд үнэхээр энэ бүх амлалтаа хэрэгжүүлж чадах болов уу
АН-ын АЮУЛГҮЙ ОРЧИНТОЙ МОНГОЛ ХҮН  хөтөлбөр хэрэгжиж чадвал бид ямар түвшинд очих бол...

Байгаль орчин
*Амьсгалах агаартай, уух устай, аюулгүй амьдрах хоттой болох нөхцлийг бүрдүүлнэ.

*Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд сөрөг нөлөө үзүүлэх цацраг идэвхит болон химийн хорт бодисын хэрэглээг багасгаж, онцгой хорт бодис худалдах, ашиглах, тээвэрлэх, хадгалах, импортлоход тавих хяналтыг хүчтэй болгоно.

*Гол мөрний урсац бүрэлдэх эхийг улсын тусгай хамгаалалтад хамруулж, гол усыг эзэнтэй болгоно.

*Дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, нөхөн сэргээлтийн хөрөнгийн баталгаа гаргадаг тогтолцоог бий болгоно.

*Уул уурхайн нөхөн сэргээлтэд “дүйцүүлэн хамгаалах” механизмыг нэвтрүүлнэ.

* Байгаль орчинд хохирол учруулсан талаар бодитой мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулдаг тогтолцоог бүрдүүлнэ.
Батлан хамгаалах бодлого

* Батлан хамгаалах нь бүх нийтийн үйл хэрэг байх зарчимд тулгуурлан Төрийн батлан хамгаалах бодлогыг шинэчлэнэ.

* Зэвсэгт хүчний нэгдмэл байдлыг хангаж, мэргэжлийн цэрэгт суурилсан орчин үеийн Зэвсэгт хүчинтэй болно.

*Хил хамгаалах бодлогыг шинээр тодорхойлж, улсын хилийн хамгаалалтад орчин үеийн зэвсэглэл, техникийг нэвтрүүлнэ.

Гадаад харилцаа

* Монгол иргэд ихээр зорчдог ОХУ, БНСУ, Япон, АНУ, Европын холбооны орнуудад зорчих визний нөхцлийг хөнгөвчилнө.

* Дипломат ажилтны эрх зүйн байдлын тухай хуулийг шинээр боловсруулж, гадаад харилцааны алба бүхэлдээ мэргэшсэн дипломатчдаас бүрддэг байх тогтолцоог бэхжүүлнэ.

*Гадаадад зорчихдоо осолд орох, өвдөх, нас барах, халдлагад өртөх, гэмт хэрэгт холбогдох үед Монгол Улсын иргэнд нэн яаралтай зохих тусламжийг үзүүлдэг болгоно.

*Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэдийн ажиллах нөхцөл, ажлын цаг, цалин олголтод Засгийн газрын зүгээс хяналт тавьж, иргэнийхээ эрх ашгийг хамгаална
Нийгмийн аюулгүй байдал

*Ган зудаас урьдчилан сэргийлэх тогтолцоо бий болгож, бэлэн байдлын нөөцийн хэмжээг шинэчлэн тогтооно. Газар хөдлөлт болон бусад гамшгийн мэдээлэл, судалгааны газрын хүчин чадал, техник технологийг шинэчлэнэ.

* Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдал булшлахыг хатуу хориглоно.

*Стандартын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг дэмжиж, хүнсний аюулгүй байдлыг хангахуйц тээвэр, агуулахын сүлжээ, ложистик байгуулахыг дэмжинэ.

* Хар тамхи, хүний наймааны гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар тусгай боловсон хүчин бэлтгэх, гадаад орны туршлага судлах, хүчний байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах.

* “Архигүй Монгол хүн” хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.

o Спиртийн үйлдвэрлэлд улсын монополь тогтооно.
o Архиар шахдаг, архидалт зохион байгуулдаг явдлыг таслан зогсоож, архидалтын эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг дэмжиж ажиллана.
o Төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдаж авахыг хуулиар хориглоно.
o Архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, эрүүл идэвхитэй амьдралын клубийг аймаг, дүүрэг, сум бүрт байгуулахыг дэмжинэ.
o Согтууруулах ундааны хатуулаг болон савлах хэмжээг бууруулах бодлого баримталана.
o Өндөр хатуулагтай согтууруулах ундааны татварыг эрс нэмэгдүүлнэ.

Ардчилал сонин
 


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • chadna (80.90.12.36)
    Ardchilsan namiin moriin hotolbort bagtsan zuiliin neg namiin zarimneg chas chas hiisen gishuud bol ene gemt hergiig bagasgaj chadhal nohduud shuu demjij bn
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    41 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    51 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    1 цаг 30 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    1 цаг 42 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    1 цаг 57 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 4 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    2 цаг 32 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК