зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Савлагаатай” тойргууд

2012-6-13
0
ЖИРГЭХ
“Савлагаатай” тойргууд
   УИХ-ын гишүүн, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт Чингэлтэй дүүргийн 5,6-р хорооны нутгаар өнгөрсөн намар байрны жижүүр, СӨХ-ны дарга нарыг хөтлөх нь холгүй хурдан хурдан алхаж яваатай олонтаа тааралдав. Өөрийнхөө охид дээр ахынхаа хүүхдүүдийг нэмээд, баахан багачуудын дунд амьдардаг мань эр хүүхдийн тоглоомын талбай барих газар хайн, зөвшилцөл хийж явсан нь тэр байж. Чингэлтэй дүүргийн хүүхдийн цэцэрлэгүүдийн тоглоомын талбай өнгө засаж, орон сууцнуудын дунд шахаж барьдаг байшингуудын оронд шинэхэн гулсуур, дүүжин даажин, сагсны талбай харагдах болсон нь түүний уйгагүй тэмцлийн эхний өгөөж байлаа. Тавантолгой, Оюутолгойн нүсэр их ажлын араас босч, дүүргийн аж ахуйтай зууралдаж яваа Д.Зоригтын сэтгэлийг эцэг хүний ухаан гэж үнэлье. Тус дүүрэгт оршин суугчдын хэрэгцээг бүрэн хангах дороо автомашины зогсоолтой, дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий “цогц” бүтээн байгуулалт өрнөх болсон нь МАН-ын нэр дэвшигч Д.Зоригт, Д.Очирбат нарын санаачилга аж. Тэдний санаачлагаар Дэнжийн 1000-ын цагаан байр хүртэл, Баянбүрдийн тойргоос хойших айлуудад халуун хүйтэн ус түгээх жижиг станцууд суурилуулж, холболт хийх бэлтгэл ажлыг аль эрт хангасан нь Чингэлтэй дүүргийнхэнд урам зориг төрүүлсэн алхам байлаа. Д.Очирбатын хувьд дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад 2008 онд УИХ-д сонгогдсон. Ажил, амьдрал дунд төлөвшсөн улстөрч. Ийм хоёр хүн МАН-ыг төлөөлөн эл дүүрэгт нэр дэвшжээ. Тэдний нөгөө талд АН-аас Г.Баярсайхан, Б.Батбаатар нь зогсож байна. “Таны тархинд мод тарина” гэсэн утгагүй гэж хэлж болох уриатайгаар, Ц.Элбэгдоржийг бараадан парламентад сонгогдсон Г.Баярсайханы боловсролын асуудал маргааны сэдэв болон өрнөж байсан түүх бий. АУИС-ийг төгссөн үү, үгүй юу, дундаас нь хаясан уу гэсэн эргэлзээг сонгогчдод үлдээсэн Г.Баярсайхан залуу хүн гэхэд эрч хүчгүй нэгэн. Тиймдээ ч өнгөрсөн дөрвөн жилийг хэлсэн үг, хийсэн ажил багатай үдсэн. Парламентын туршлагатай улстөрчид түүнийг “бэлтгэл ангийн бацаан” гэж сэмхэн хочилдог гэх. Хэдийгээр Г.Баярсайханд боломж бага байгаа ч, УИХ-ын гишүүний хувьд давуу байдлаар нэр дэвших эрх авсан. Өөрийгөө илэрхийлэх давуу талаар хомс, улстөрчийн хувьд “балчир” түүнийг чингэлтэйчүүд дахин сонгоно гэхэд хэцүү. АН-ын нэр дэвшигч Б.Батбаатар 2004 онд энэ тойргоос сонгогдсон. Гэвч 2008 онд “хаягдсан” нэгэн. Хуучин тойрогтоо нэр дэвшихийн тулд багагүй хор найруулж, Чингэлтэйн АН-ыг хэл амтайгаар ахлах болсон Б.Батбаатар “Мөнхтэнгэр” фракцынх. Энэ фракцаа Чингэлтэйд нэр дэвших барьцаа болгон зохиомлоор байгуулж, Н.Алтанхуягийн эсрэг хүчээ авсан фракцуудыг хүчгүйдүүлсэн гэдэг мэдээлэл бий. Эл тойргоос нэгэнтээ сонгогдсон Б.Батбаатар амташсан хэрээ 13 эргэдгийн үлгэрээр орж яваа бөгөөд 2004 онд мах, будаа, гурилаар саналаа өгч байсан сонгогчид 2012 онд эрс өөр болсон гэдгийг тэрбээр тооцоолоогүй бололтой. Тиймээс хамгийн хүч тэнцвэргүй тулаан Чингэлтэйд өрнөх нь.

   Сүхбаатар дүүрэгт МАН-аас Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа нар жолоо сунгаж буй. “Хас” банкаар овоглодог Ч.Ганхуяг шинэ Монголын шинэлэг залуусын тодхон жишээ. Сангийн дэд сайдаар томилогдон ажиллах болсон энэ залуу олон улсын банкируудын дунд өндөр нэр хүндтэй нэгэн. Зах зээлийн эдийн засгийн өндөр мэдлэгтэй цөөн улстөрчийн нэг яах аргагүй мөн. Харин Ц.Цогзолмаагийн хувьд нийслэлийн ажил, амьдралд өөрийгөө зориулсан, ажил хэрэгч эмэгтэйчүүдийн нэг.
Нийслэлийн нэгдүгээр амаржих газарт хүйн халдвар гарч, шинээр төрөх эмнэлэг барих, тус эмнэлэгийг нүүн шилжүүлэх зэрэг асуудал дэгдэх үед эх хүний хувьд шийдвэртэй алхмууд хийж, зоримог ажиллан, ажлын хүндийг нугалсанд нь их хотынхон талархалтай ханддаг юм билээ. Ц.Цогзолмааг эрс шударга зантай, хэлэх гэсэн үгээ албан тушаал ялгалгүй шулуухан хэлчихдэг хэмээн хамтран ажиллагсад нь үнэлдэг. Тэдний өмнөөс АН Р.Амаржаргал, Л.Гантөмөр нарыг сойсон. Шуудхан хэлэхэд шинэ үеийн эдийн засагч Ч.Ганхуяг, хуучны эдийн засагч Р.Амаржаргалтай өрсөлдөх нь. Хоёр өөр нийгмийн бүтээгдэхүүн, хоёр өөр нийгмийн төлөөлөл. Үүний зэрэгцээ УИХ-д хоёр ч удаа сонгогдсон хэрнээ нийслэлчүүдийн амьдарлаас хол Лу.Гантөмөр их хотынхны төлөө сүүлийн 10 гаруй жил сэтгэлээ чилээн тэргүүн фронтод ажилласан Ц.Цогзолмаатай өрсөлдөнө. Лу.Гантөмөр Увсынх гэдэг утгаараа АН-д дэмжлэг хүлээдэг, энэ намын эрх залуусын нэг. Зарим чухал хуралдааны үеэр Лу.Гантөмөрийг хуралд авчрах гэж АН-ын ах, эгч нар нь ээлжлэн утасдсаар “сэрээдэг” гэнэлээ. 2008 оны УИХ-ын сонгуульд содон хачин юм олныг ярин сонгогдсон түүнд амлалтаасаа биелүүлсэн нь чухам хэр юм бол? Ямартай ч Лу.Гантөмөрийн Японд эзэмшсэн боловсролоос илүү Ц.Цогзолмаагийн нийслэлийн амьдрал дундаас олж авсан туршлага Сүхбаатар дүүргийнхэнд өгөөжөө өгөх биз ээ. Тэгээд ч Ч.Ганхуяг, Ц.Цогзолмаа нарын ард МАН-ын хүчтэй лидерүүд болох С.Баяр, С.Батболд нар зогсож буй.

   Хамгийн ээдрээтэй, сонирхолтой өрсөлдөөн Сонгинохайрхан дүүрэгт өрнөх нь тодорхой боллоо. Н.Алтанхуяг, Кекүшюзан Д.Батбаяр нарыг УИХ-д илгээсэн сонгинохайрханчуудыг энэ удаа АН бараг л золиосонд хаясан гэж хэлж болно. АН-ын ҮЗХ-ны гишүүн “халзан” Да.Ганболдоор ахлуулж, Ц.Элбэгдоржийн зөвлөх Л.Эрхэмбаяр, “Монос”-ын Л.Эрдэнэчимэг нараар удаалсан сулхан баг энэ намыг төлөөлөн Сонгинохайрханы хаалгыг балбаж байна. Хоёр намын аль аль нь бизнес болон улс төр, спортынхны төсөөллийг энэ тойрогт илгээсэн нь содон өрсөлдөөнийг бий болгож байгаа юм. Кекүшюзан Д.Батбаярын орон зайд тоглох эрхийг МАН улсын аварга Ч.Сумъяабазарт олгожээ. Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга тэрбээр улс төрийн карьераа хэрхэн эхлэхийг сонгинохайрханчууд шийдэх эрхтэй болов.

   “Өгөөж чихэр боов” ХХК-ний захирал Ц.Түмэнгэрэл ч бас Сонгинохайрхан дүүрэгт МАН-ыг төлөөлөн өрсөлдөнө. “Өгөөж чихэр боов”-ын чанартай бүтээгдэхүүнээр нь энэ эрхмийг дүгнэж болдог бол сонгогчдын итгэлийг хүлээх нь дамжиггүй. Юутай ч тус компани улсад төлдөг татвар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд зориулсан ажлын байрны хангалтаар тэргүүлдэг юм билээ. ГХ-ны дэд сайд Г.Тэнгэр хэмээх чансаатай залууг МАН мөн энэ тойрогт сойсон. Бас нэг “этгээд” өрсөлдөгч нэмэгдэж байгаа нь МАХН-ыг төлөөлж буй Д.Тэрбишдагва.
Үүнээс харахад Сонгинохайрхан дүүрэгт ширүүхэн өрсөлдөөн өрнөх нь. Хүнд нь тулгуурласан сонголт хийх боломж хомс байгааг үгүйсгэх аргагүй. Өрсөлдөгчдийн хэн хэн нь сонгогчдын хувьд таньдаггүй танилтай адил. Тиймээс намыг нь харсан сонголтыг сонгинохайрханчууд хийх магадлал өндөр. Ийм тохиолдолд Д.Сумъяабазар, Ц.Түмэнгэрэл, Г.Тэнгэр нараар өртөөлөн МАН давуу оноо авахыг үгүйсгэхгүй. Нийслэлийн содон тойргуудад өрнөж буй сонирхолтой өрсөлдөөнөөс чимээлэхэд иймэрхүү. Их хотын сонгогчдын сонголт эцсийн хариуг нь өгөх биз ээ.
Р.Эмүжин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (202.179.20.164)
    Ene Emuujin odoo haishaa yum be MAN-in gulug yum u. Yadaj tentsvertei bicheech teneg guluguu
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • zow (189.22.25.162)
    shudargiin bjsn unen unen
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • shudarga (202.131.230.218)
    arai shudarga bodit bichij bolohgui yu
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • АН (189.113.64.122)
    МАН арай л илүү байгааг нь түүцэн. Харжил бай харин ч энэ тойргууд дээр АН гарч ирнэ
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (119.40.100.146)
    BUH YUMAA HUDALDSAN SETGUULCH BNA DAA HAHAHA
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.179.20.183)
    Энэ Эмїжин бїтэхгїй хїїхэн Нэг зохиолорхуу юм бичсэн нь дандаа ам ал гээд бичсэн байсан гэнэлээ Худлаа гэвэл уншаад їзээрэй Тэгээд бас сэтгїїлч хїн гэхэд их хуучинсаг хуучин нам хуучин хїмїїсиийг л дэмжинэ.Тэнгэрийг чансаатай гэж чи яаж мэдээв Арай єєр юмыг нь чансаатай гэж бодоод байгаа юм биш биз Наадхыг чинь Тэнгэр хол Газар хатуу гэж нэрлэдэг байсан юм даа Хїнээс юм авахаараа єгдєггїй болохоор нь тэгдэг байсан юм Цуг байсан Оюутнууд бїгд мэднэ дээ
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    Kkk мөнгөний сэтгүүлч-ухуулагч
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • зочин (180.149.93.220)
    янхан сэтгүүлч
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    саяхан
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    12 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    27 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    35 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 3 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 42 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 55 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК