1957 онд ашиглалтад орсон түлэнхийн төвийн хуучин барилга нь дээвэр, хана туурганаасаа эхлээд нурж эхэлсэн байна. Иймээс үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт сүүлийн 10 жилд удаа дараа гарсан ч байргүйн улмаас урсгал засвар хийн аргацааж ажилласаар өдийг хүрсэн ажээ. Ингээд Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төв Төв эмнэлэг рүү нүүсэн ажээ. Хэдийгээр нэг захиргаатай ч тусдаа ажиллаж байсан хоёр эмнэлэг нэгдсэн нь ачаалал үүсэхэд нөлөөллөх нь тодорхой. “Энэ нь зөвхөн Түлэнхийн төвийнхөн нүүж ирсэнтэй ч холбоотой биш. Манай улсад сүүлийн жилүүдэд осол гэмтэл эрс нэмэгдсэн. Нийгмийн замбараагүй байдал, архидалт, авто замын осол зэрэг олон хүчин зүйл үүнд нөлөөлж байна” гэж тус төвийн ерөнхий захирал С.Отгонгэрэл ярьсан байна. Ийм хүнд байдлыг удаан үргэлжлүүлэхгүйн тулд Түлэнхийн төвийн шинэ барилгын ажлыг даруйхан эхлүүлэх хэрэгтэй байна.
Д.Ундрах




















































Сэтгэгдэл (2)