Дэлхий нийтийг хамарсан компьютерийн сүлжээ болох “Talenthouse”-аас зохион байгуулсан вэб дизайны уралдаанд монголоос вэб дизайнер Б.Тамир оролцжээ. Тэрээр “Talenthouse”- аас зохион байгуулсан уг уралдааны зарлалыг нэгэн сайтаас олж хараад оролцохоор шийджээ. Тус уралдаанд 99 бүтээл оролцсон байна. Уралдаанд оролцсон бүтээлүүдээс хамгийн олон санал авсан нь төгсгөлийн шатанд үлддэг гэнэ. “Talenthouse”-ийн уралдаанд орсон түүний бүтээл Kanto Speakers хэлбэрээр хийгдсэн “Monkey Lounge” нэртэй загвар юм. Тус бүтээлдээ тэрээр өнгө дүрсний болоод сайтын агуулга, програмчлал, дизайн гээд бүх тал дээр нь анхаарч ажилласан байна. Түүний хийсэн бүтээл тэмцээнд оролцсон уран бүтээлүүдээс хамгийн олон санал авч төгсөлтийн шатанд үлдсан аж. Түүнчлэн, нийт шагналын сангийн 12 хувийн мөнгөн шагналыг авсан ба уг бүтээл нь монголын компьютер графикийн уран бүтээлд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үнэлэгдэж байгаа аж. Сонирхуулахад, Энэхүү компьютерийн өргөн хэмжээний сүлжээг шинэчилэхэд дэлхийн хамгийн нэр хүндтэй брэндүүдийн нэг болох “Adidas” компани ивээн тэтгэжээ.
Д.Ундрах



















































