Дуулаачдын ур чадварыг хөгжүүлэх, алдарт дуучны алдрыг мөнхжүүлэх зорилгоор 1994 оноос
хойш ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдоржийн нэрэмжит ари, романс дуулаачдын уралдааны зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл тус уралдааны цар хүрээг тэлж, олон улсын уралдаан болгохоор зохион байгуулагчид бэлтгэлээ хангаж байгаа аж. Энэхүү уралдааныг Монголын урлагийн ажилтны холбооноос зохион байгуулдаг бөгөөд тэд ирэх арваннэгдүгээр сард олон улсын дуулаачдыг Монголд цуглуулах гэнэ.
Түүнчлэн, уралдааны удирдамж, урилгыг боловсруулж байгаа бөгөөд уралдаанд оролцох орнуудад удахгүй илгээнэ гэв. Сонирхуулахад, Ц.Пүрэвдорж нь Свердловск хотын Урлагийн хөгжмийн дээд сургуулийг дуурийн дуучин мэргэжлээр 1960 онд төгссөнөөс хойш “Учиртай гурван толгой” дуурийн Балган, “Амарсанаа” дуурийн Амарсанаа, “Тэмцэл” дуурийн Дандар, “Мартагдашгүй 42 хоног” дуурийн Саруул гүн, “Үүлэн заяа” дуурийн Хоролдой, “Фауст” дуурийн Мефистофель, “Лусын дагина” дуурийн тээрэмчин, “Евгений Онегин” дуурийн Гремин, “Игорь Ван” дуурийн Галицкий, “Октябрь” дуурийн Тимофеев зэрэг үндэсний болон сонгодог 20 гаруй дуурийн гол дүрийг амжилттай бүтээсэн гайхамшигтай авьяастан юм.

Д.Ундрах