Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын Колорода мужид гарсан гарсан галыг америкчууд одоо хүртэл унтрааж чадахгүй байгаа бөгөөд түймэр улам газар авч Нью-Мехикод дамжаад байна. Колорадо мужийн ойн дөнгөж таван хувь нь шатаагүй үлдсэн бол Нью-Мехикогийн ойн 30 хувь нь шатсан тухай "BBC" агентлаг мэдээллээ. АНУ-ын талаас түймрийн голомтод 600 гаруй гал сөнөөгч ажиллаж, таван онгоцоор ус цацаж байгаа ч энэ нь галыг унтраах хэмжээнд хүрч чадахгүй байгаа юм. Одоогоор энэ түймрийн улмаас 118 байшин барилга сүйдэж, нэг хүн нас бараад байна. Тус мужийн иргэн 62 настай Линда Стеадман цагдаа нар анхааруулсан боловч гэрээсээ гарахгүй байсаар өрөөндөө шатаж нас баржээ. Цагдаа нар түүний гэр бүлийнхэн хаана байгааг тогтоож чадаагүй аж.
АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама тус мужийн захирагчид галыг бүх нөөц бололцоогоо ашиглан унтраахыг санаалжээ. Энэ дагуу дахин 200 гал сөнөөгч Колорадод ирж, нэмж хэд хэдэн шүршигч онгоц түймрийн голомтонд ажиллахаар болсон байна. Гэсэн ч түймрийн хүч их, хил дамнасан тул унтраахад бэрх байгаа аж.

Б.Баяр