Булган аймгийн "Булганхангайн хүчтэнүүд" дэвжээний бөхчүүд наадмын
бэлтгэлдээ гарсан байна. Тус дэвжээнд улсын арслан Д.Азжаргал, улсын
гарьд И.Доржсамбуу, өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал, улсын
начин С.Дэлгэрбат, Э.Энхбат, аймгийн арслан А.Сүмбээ, Б.Бат-Эрдэнэ,
аймгийн заан Д.Амаржаргал, аймгийн харцага С.Чулуунхүү, аймгийн начин
С.Амбасэлмаа нарын тэргүүтэй болон залуу 25 бөх багтжээ.

Булган аймгийн "Булганхангайн хүчтэнүүд" дэвжээний бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарсан байна. Тус дэвжээнд улсын арслан Д.Азжаргал, улсын гарьд И.Доржсамбуу, өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал, улсын начин С.Дэлгэрбат, Э.Энхбат, аймгийн арслан А.Сүмбээ, Б.Бат-Эрдэнэ, аймгийн заан Д.Амаржаргал, аймгийн харцага С.Чулуунхүү, аймгийн начин С.Амбасэлмаа нарын тэргүүтэй болон залуу 25 бөх багтжээ.
"Булганхангайн хүчтэнүүд" дэвжээ өнгөрсөн жилээс эхлэн наадмын бэлтгэлээ өөрийн аймгийн Хутаг-Өндөр сумын Эх булаг дахь “UFC” группийн амралтад базаах болсон юм. Наадмын бэлтгэлийн ерөнхий ивээн тэтгэгчээр "Булганхангайн хүчтэнүүд" дэвжээний тэргүүн, “UFC” группийн ерөнхийлөгч О.Амартүвшин, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир нар ажиллаж байгаа бол багийг улсын гарьд И.Доржсамбуу ахалж байгаа ажээ.
Д.Ундрах