НҮБ дэлхийн улс орнуудыг Хойд Солонгост хүмүүнлэгийн тусламж үргэлжлүүлэн үзүүлэх хэрэгтэй байгаа гэнэ.

НҮБ дэлхийн улс орнуудыг Хойд Солонгост хүмүүнлэгийн тусламж үргэлжлүүлэн үзүүлэх хэрэгтэй байгаа гэнэ. Учир нь хойд Солонгосын 16 сая иргэн хоол хүнсний дутагдалд орсон бөгөөд хүн амын дийлэнх хувийг хүүхэд, жирэмсэн, хөхүүл эхчүүд эзэлж байгаа ажээ. Түүнчлэн, нийт хүүхдүүдийн 20 хувь нь хоол тэжээлийн архаг дутагдалдд ороод байгаа бол 32 хувь нь хоол тэжээлийн дутагдалд орох өндөр магадлалтай гэнэ шүү.
НҮБ-аас гаргасан тооцоогоор, Хойд Солонгосын хүн амыг өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлаас гаргахад нийт 198 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа бөгөөд одоогийн байдлаар хандив, буцалтгүй тусламжийн 40 хувийг цуглуулсан байна.
Д.Ундрах