
Тус компанийн IPO тасралтгүй унасаар байгаа бөгөөд гарсан цагаасаа л араасаа бөөн асуудал дагуулсаар байгаа ажээ. Анх нэгж хувьцааны нэрлэсэн үнэ нь 38 ам.доллар байсан бол сүүлийн гурван долоо хоногийн дотор анхны үнэнээсээ гуравны нэг хувиар буурсан байна. IPO гаргаснаар 16 тэрбум ам.доллар босгож чадсан бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 104 тэрбум ам.доллар гэж тооцогдож байсан. Хөрөнгө оруулагчид “Nasdaq” хөрөнгийн бирж болон андеррайтер “Morgan Stаnley” банкыг их хэмжээний алдагдалд оруулахад гол үүрэг гүйцэтгэсэн гэж шүүхэд өгөөд байгаа. “Facebook” компанийн хувьцаа цаашид ч унах хандлагатай байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байгаа гэнэ.
Д.Ундрах