
Монгол Улсын Засгийн газар энэ онд харьяа яамд, агентлагаараа дамжуулан нийгмийн бүхий л салбарыг хамруулсан судалгаандаа үндэслэн хамгийн эрэлттэй 20 мэргэжлийг тодорхойлжээ. 2011-2012 оны хичээлийн жилд төрийн болон хувийн өмчийн 101 их, дээд сургууль, коллежид нийт 173 мянга орчим оюутан сурч байгаа ажээ. Үүний 15 нь төрийн өмчийн сургууль бөгөөд нийт оюутны 60 орчим хувь буюу 104 мянга орчим нь төрийн өмчийн их, дээд сургуульд сурч байна.
Нийт суралцагсдын 4/3 нь дээд мэргэжил эзэмших хүсэлтэй байгаа гэнэ. Хамгийн гол нь эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж, сонголтоо зөв хийхийг БСШУЯ-наас зөвлөсөн байна.
Нийт суралцагсдын 4/3 нь дээд мэргэжил эзэмших хүсэлтэй байгаа гэнэ. Хамгийн гол нь эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж, сонголтоо зөв хийхийг БСШУЯ-наас зөвлөсөн байна.
1.Авто замын барилга
2.Бага ангийн багш
3.Сургуулийн өмнөх боловсролын багш
4.Байгалийн ухааны чиглэлийн багш
5.Геологи
6.Гидрогеологи
7.Тидромеханик инженер
8.Усны нөөц, экологи
9.Уул уурхайн ашиглалтын технологи
10.Уул уурхайн машин тоног, төхөөрөмж
11.Малын эмч
12.Мэдээллийн систем
13.Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт
14.Сантехник, инженерийн байгууламж
15.Сэргээгдэх эрчим хүч
16.Нано инженерчлэл
17.Биотехнологи
18.Цөмийн эрчим хүч
19.Онош зүй
20.Эмнэлзүйн шинжлэх ухаан судлал
Д.Ундрах
Сэтгэгдэл (1)