Манай улсад өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд нэмэгдсээр
байна. Үүнд, 2011 онд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо 81,3 мянга болж,
2004 онтой харьцуулбал сүүлийн 7 жилийн хугацаанд 23,6 хувиар өсчээ.
Гэр бүл цуцлалт ч мөн адил өссөн дүнтэй байна.

Манай улсад өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Үүнд, 2011 онд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо 81,3 мянга болж, 2004 онтой харьцуулбал сүүлийн 7 жилийн хугацаанд 23,6 хувиар өсчээ. Гэр бүл цуцлалт ч мөн адил өссөн дүнтэй байна. Тиймээс Монгол улсын Засгийн газраас санаачлан “Гэр бүл-Нийгмийн хөгжил” Үндэсний чуулганыг маргааш төрийн ордонд зохион байгуулахаар болжээ.
Чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага болон нийслэл, орон нутгийн 350 гаруй иргэдийн төлөөлөл оролцож өнөөгийн гэр бүлд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо илэрхийлэх юм байна. Гэр бүлийн хөгжилд саад болж байгаа олон тулгамдсан асуудлыг цогцоор нь авч хэлэлцэн тэдгээрийг шийдвэрлэх арга зам, гарцын талаар нухацтай ярилцах, гэр бүлийн талаар үндэсний хэмжээнд баримтлах бодлогын чиглэлийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг оновчтой тодорхойлоход энэхүү чуулган ихээхэн ач холбогдолтой юм.
Д.Ундрах