Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН: Ерөнхийлөгчийн хууль Үндсэн хуультай зөрчилдсөн

2016-1-11
0
ЖИРГЭХ

        УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хэд, хэдэн хуулийг төслийг хэлэлцсэнээс гадна УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын мэдээлэлийг сонссон байна. Мөн Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. Ерөнхийлөгчийн санаачилсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийн төслийг энэ удаагийн чуулганаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзжээ. Мөн энэ онд зохион байгуулагдах Монгол Улсын эдийн засгийн форумыг хэрхэн зохион байгуулах талаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын танилцуулгыг сонссон байна. УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын өргөн барьсан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүлгийн хуралдаанаар 100 хувь дэмжиж, УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцүүлэх ёстой гэсэн байр суурьт нэгджээ. Мөн Өргөдлийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн нэрийг дэвшүүлжээ.

 

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

 

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Хариуцлагын тухай хуулийг Ардчилсан намын бүлэг яагаад дэмжсэнгүй вэ. Хойшлуулсан шалтгаан юу вэ. Бүрэн эрх нь дуусч байгаа парламент энэ хуулийг батлаад явчих юм бол дараа, дараагийн УИХ-д хрэгтэй хууль байсан юм биш үү?

 

-Б.Гарамгайбаатар: Энэ хуулийн төсөл Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хэлэлцэгдээд олонхийн дэмжлэг авч чадаагүй. Үүнийг УИХ-аар дахин хэлэлцүүлэх талаар Ерөнхийлөгч санал, санаачлага гаргасан. Ардчилсан намын бүлгийн гишүүд ярилцаад нэгэнт байнгын хороогоор дэмжлэг авч чадаагүй хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй. Зарим нэг зүйл, заалтыг хүлээж авахад төвөгтэй байдалтай байна. Тиймээс энэ асуудлыг цэгцэлчих юм бол хүлээж авах боломж бий. Тэгэхгүй бол улс төрийн хэрүүлийн алим үүсэх нөхцөл байдалд орно.

 

-Ш.Түвдэндорж: Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдсөн зүйлүүд байгаа учраас байнгын хорооны хуралдаан дээр дэмжигдээгүй. Тиймээс бүлэг ийм байр суурь барьж байна. Хаврын чуулганаар энэ асуудлыг магадгүй хэлэлцээд дараагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлбэл зүгээр байх гэсэн байр суурьтай байна.

 

-С.Одонтуяа:- “Бүлгийн хуралдаан дээр хүүхдийн мөнгөний талаар ярилцлаа. Тодотгол хийгээд 40 орчим тэрбум төгрөгийн нэмэлт зардал гарах байх. НӨАТ-ын албан татварын тухай хууль хэрэгжиж байгаа. Иргэдээс байгууллагууд бэлтгэлгүй байна гэсэн тодорхой шүүмжлэлүүд ирж байгаа. Энэ талаар Засгийн газарт үүрэг өгсөн. Энэ хуулийг иргэд дэмжиж байна. Ипотекийн зээлийн хувьд УИХ-ын дарга, бүлгийн дарга нар тодорхой мэдээлэлүүд хийсэн. Өнгөрсөн хугацаанд 75 мянган өрх хамрагдсанаас ердөө 40 хүн буюу 0,05 хувь нь энэ зээлээ төлөхөд бэрхшээлтэй учирч байгаа. Тийм учраас энэ урьд өмнөх зээлүүдийг бодвол хамгийн бага эрсдэлтэй, хамгийн боломжтой зээл гэж үзээд цаашид хүүг нь бууруулах, ард иргэдийг дэмжих, дунд давхаргынханыг хамруулах тал дээр нэлээд зүйл санаачилж хийнэ. Иргэдийн худалдаж авах биш түрээсийн орон сууцны асуудлаар УИХ-ын гишүүдэд маш их өргөдөл ирж байгаа учраас үүнийг Засгийн газарт онцгой анхаарч ажиллах үүрэг өгсөн. Мөн Хөдөлмөрийн сайдад бүтээн байгуулалтын явцад ажилгүй байгаа залуучуудыг МСҮТ-д олноор нь хамруулах, төсөв санхүүжилтыг шийдэх, мэргэжилтэй, боловсролтой болгох асуудал анхаарах үүрэг өгсөн”

 

- Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийг өөрчилнө гэж байна. Яг ямар өөрчлөлт орох юм бол? Уг асуудал Үндсэн хуулийн цэц дээр маргаантай байгаа шүү дээ?


Б.Гарамгайбаатар:- Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалан зээлдүүлэх хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өнгөрсөн баасан гаригт өргөн барьсан. Цэцийн гаргасан дүгнэлтээр өмнөх хууль хүчингүй болж байна гэсэн үг. Тиймээс Монголын банкуудын холбоо болон Монгол банкнаас орон сууцны 8 хувийн зээлийг зогсоосон. Ганц моргейжийн зээл ч биш бусад зээлүүдийг ч мөн зогсоосон. Тийм учраас АН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын гишүүд хамтарч шинэ хуулийн төсөл өргөн барьсан. Одоо байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдаж гарах юм бол орон сууцны зээлийн үйл ажиллагаа сэргэх юм. Уг хуулинд тодорхой зарчмын өөрчлөлтүүдийг оруулсан. Нэг үгээр хэлбэл, Монголын ипотекийн корпораци, Банкуудын холбоо, Монгол банкнаас моргейжийн зээлийн хүүг бууруулах боломж бүрдсэн байна гэж хэлж болно. 14 хувийн инфляцитай байхад 8 хувиар зээл олгож байсан. Одоо 2.9 хувьтай инфляци дээр ирсэн учир зээлийн хүү 5 хүртэл хувиар буурах боломжтой гэж үзэж байгаа. Одоо өргөн баригдах гэж буй асуудлууд дээр яг энэ асуудлуудыг цэгцлэхээр тусгасан. Байрны хэмжээг 81мкв гэсэн хязгаар тогтоож зээл олгодог байсныг болиулж байгаа. 8 хувийн моргейжийн зээлтэй болбол нэг өрхийн сарын орлого 1.3 сая төгрөг байх ёстой байсан. Одоо 5 хувь болж байгаа учир 530 мянган төгрөгийн орлоготой иргэн моргейжийн зээлд хамрагдах боломж нээгдэж байгаа. Ингэхдээ 43 мкв байрнаас сонгоно. Хуулинд оруулж буй өөрчлөлтөөр иргэн банкнаас зөвшөөрөл авахгүйгээр байраа түрээслэх буюу бизнесийн орлого олох үйл ажиллагаанд ашиглах боломжтой болж байгаа. Түүнээс зарж, борлуулах асуудалд банкнаас зөвшөөрөл авна гэж тусгасан. 

 

С.Одонтуяа:- Бид аль болох орон сууцны хүүг бууруулах асуудал дээр анхаарч байгаа. Мөн байртай болох боломжгүй иргэдэд төрөөс дэмжлэг үзүүлэх боломжийг хайж байна.


- Эрүүл мэнд, спортын сайдын асуудлыг хэзээ шийдвэрлэх юм бол?


- Энэ бол Ерөнхий сайдын мэдлийн хүрээний асуудал. АН-ын бүлгээс уг асуудлыг яаралтай шийдвэрлэх чиглэлийг өгсөн. 

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (124.158.111.6)
    Намын жагсаалтаар орох чинь Үндсэн Хууль зөрчөөгүй болж бна уу? Энэ нөхөр юмаа мэдэж ярих хэрэгтэй...
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • irgen (112.72.12.9)
    AN bantan hiih yum daa uur yum hiij chadahgui harin ulsin umchiig humslaj sain chadah yum
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • хурц (122.201.22.130)
    Хулгайчид юу гэж хариуцлага тооцох хууль батлахав дээ
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • зочин (150.129.142.204)
    зээл төлөлт ийм сайн байхад юу нь болохгүй байгаа юм бэ? яаж хүн муулах вэ гэж боддог юмуу хаашаа юм бэ эсвэл захиалгатай юм бичдэг хөлсний юм болов уу
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (93.30.41.240)
    Hariuzlgiin tuhai huulia batlakhgui bol Mongol uls zashaagaa hugjikh gui ee
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (59.153.113.19)
    АН төр барих хэмжээнд хүрээгүй НАХЯ,оросын КГБ ын мэдээлэгчид болох хэдэн нөхдүүдээсээ салаагүй байгаа цагт АН яаж төр барьж чадах вэ дээ
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (203.194.114.23)
    Иргэд минь Энэ ардчилсан нам 5 ийн зээл гэгчээр иргэд биднийг хуурч дахин сонгогдох гэж оролдоод байна шүү
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    13 цаг 31 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    18 цаг 14 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    18 цаг 27 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    21 цаг 45 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    21 цаг 46 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    21 цаг 51 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    22 цаг 26 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    22 цаг 34 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    22 цаг 37 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    22 цаг 39 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    22 цаг 50 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    23 цаг 1 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    23 цаг 9 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    23 цаг 30 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    23 цаг 53 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Уржигдар 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК