Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг
нээлттэй хүргэхийг дэмжиж байгаа бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго
нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг
үүсгэхгүй байхад чиглэгддэг байна

Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж байгаа бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг байна. Тиймээс тус банк гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг бөгөөд дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцох эрхтэй байдаг ажээ. Тэгвэл маргааш дуудлага худалдаа болно.
Д.Ундрах