зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үймээнээр гэмтсэн 500 гаруй цагдаа төрөөс хохирлоо нэхэмжлэхээр боллоо

2012-6-13
0
ЖИРГЭХ
Хошууч генерал Ч.Амарболд нарт шүүхээс ял ногдуулснаас хойш зургаа хонож байна.
    DSC_0034Хошууч генерал Ч.Амарболд нарт шүүхээс ял ногдуулснаас хойш зургаа хонож байна. Энэ хугацаанд тэдний ар гэрийнхэн “Шүүгч нар гэмгүй хүмүүст хилсээр ял ногдууллаа” гэж ярьж хэлэхээс бус албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй юм.         Харин өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх, О.Зоригт нарын ар гэрийнхэн сэтгүүлчидтэй уулзаж, шүүхийн шийдвэрийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэдний байр суурийг багцлан хүргэе.

   Ж.Алтангэрэл:  “Гурван албан хаагч маань амиа алдсан гэдгийг мэдэх үү”

    Цагдаагийн ар гэрийн холбооны тэргүүн Ж.Алтангэрэл “Шүүхийг бид үнэн зөвөөр нь ялгана гэж хүлээж байсан. Харамсалтай нь, Сүхбаатар дүүргийн шүүгч нар улс төрийн захиалгаа маш амжилттай биелүүлж манай албан хаагчдад ял ногдууллаа. Шүүх бүрэлдэхүүн хууль зөрчиж хэргийг шүүснийг Хүний эрхийн комиссынхон хүртэл баталж байна. Хурандаа О.Зоригтыг өмгөөлөгчгүйгээр шүүлээ. Нөгөө хэд нь өмгөөлөгчтэй гэдэг ч хавтаст хэрэгтэй нь бүрэн гүйцэт танилцуулахгүйгээр шүүх хуралд оруулах жишээтэй. Энэ мэтчилэн Монголын төр цагдаад харгис хандаж байгааг ойлгохгүй байна. Хэрэв Монголын төр үймээнийг таслан сэргийлсэн цагдаа нарыг буруутан болгоод дуусах гэж байгаа бол бид хохирлоо нэхэмжлэх болно. Тухайлбал, үймээнээр албан үүргээ гүйцэтгэж байгаад бэртэл авч улмаар амиа алдсан гурван албан хаагчийн амь насны хохирол болох 50 сая төгрөг, ямар нэгэн аргаар бэртгэж гэмтсэн 300 гаруй албан хаагчдын эрүүл мэндийн нөхөн төлбөр гээд бүгдийг нь төрөөс нэхэмжлэхээр боллоо. Монголын төр цагдаадаа дэндүү харгис хандаж байна” гэв.

“С.Баяр нарыг яагаад гэрчээр оруулсангүй вэ”

    Ш.Батсүхийн дүү Ш.Баттулга “Таван хүн амь үрэгдэж, олон хүн гэмтэж бэртсэн хэрэгт үймээнийг дэгдээсэн хүмүүс буруутай гэдгийг монголчууд бүгд мэднэ.  Гэтэл бүх хүний мэдэж байгаа энэ хэргийн шүүх хурлыг яагаад хаалттай  явуулсан бэ. Мөн тухайн үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд болох С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Н.Энхбаяр нарыг гэрчээр оруулна гэсэн яасан бэ. Гэмтэж, бэртсэн цагдаа нарыг яагаад хохирогчоор татаагүй юм бэ. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлье гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тохиолдолд  хүлээж авах ёстой гээд хуульд заачихсан байдаг. Гэтэл яагаад О.Зоригтыг өмгөөлөгчгүйгээр хуралд оролцуулав гээд асуух зүйл их байна.  Үндсэндээ шүүх хурал хууль бус болсон” гэв.

“Жинхэнэ буруутныг олоогүй цагт ард түмний гомдол тайлагдахгүй”

    Ч.Амарболдын ах Ч.Энхболд “Шүүх хурлыг ард түмэнд нээлттэй байлгахыг бид анхнаасаа хүсч байсан. Яагаад гэхээр цагдаа нар сонгууль будлиантуулаагүй, жагсаагүй, эмх замбараагүй байдал бий болгоогүй. Ийм байхад яллаж байгаа нь хуульд нийцээгүй, хүний эрхийг зөрчсөн асуудал боллоо.  Хамгийн гол нь цэргийн гэмт хэргийн тохирохгүй зүйл ангиар зүйлчилсэн гэдгийг олон хуульч хэлдэг. Тэгээд ч шүүхийн болон мөрдөн байцаалтын шатанд цагдаа хүн буудсаныг  тогтоогоогүй. Тухайн үед дотоодын нэг ч цэргийг оруулаагүй гэдгийг Ч.Амарболд хариуцлагатайгаар олон удаа хэлж, баталсан. Шүүх хурал дээр ч хэлсэн.  Гэтэл тэдэнд  Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар ”Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн үзэж анхан шатны шүүхээс ял ногдуулсан нь хууль зөрчсөн үйлдэл.  Хэдийгээр тэд өнөөдөр ял сонсоод өнгөрч байгаа ч  энэ хэргийн жинхэнэ буруутныг олоогүй цагт ард түмний гомдол тайлагдахгүй” гэв.

“Миний дүүгийн өвчнийг үл тоож, өмгөөлөгчгүйгээр шүүсэн нь шударга ёс уу”


    О.Зоригтын  ах О.Оюунцэрэн “Шүүх хурал олон хуулийн заалтыг уландаа гишгэлээ. Үүнийг мэргэжлийн хуульчид, бүр хохирогч талын өмгөөлөгч  ч хэлсэн. Үнэндээ жагсаал цуглаан зохион байгуулсан хүмүүс гол буруутан шүү дээ. Сонгуулийг будлиантуулсан тэр хүмүүс өнөөдөр хаана байна. О.Зоригтын хувьд арай дэндүү хатуу хурал боллоо. Хоёр өдөр хагас хэвтээ байдалд байлгаж байгаад л ял өгчихлөө. Мэдүүлэг ч өгөөгүй. Сүүлд нь л тайлбар өгсөн байх. Уг нь шүүх хурал мэтгэлцээний журмаар явагдах ёстой байсан. Ерөөсөө сонгуулийн өмнө ял өгөх зорилготой байгаа юм шиг харагдсан.  Бид Сүхбаатар дүүргийн шүүхийг гайхаж байна. Ч.Амарболд генералыг тухайн үед Баянзүрх дүүргийн шүүхээс  ЦЕГ-ын дарга байгаагүй гэж тогтоосоор байтал түүнийг үл ойшоосон нь энэ  хүмүүсийг цаанаас удирдаад, зохион байгуулаад байна гэдгийг баталсан. Гэхдээ энэ хүмүүст буруу өгөх юу байх вэ.  Дарамтад орсон гэж бодож байна. Ингэснээрээ хэзээ нэгэн цагт шүүгдэх л байх. Харин өнөөдөр үү, маргааш уу гэдэг нь өөр. Юм яаж ч өөрчлөгдөж болно. Буруу зүйл хийсэн хүн заавал шийтгүүлдэг шүү дээ” гэв.
Б.Чимэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • дулмаа (202.179.10.114)
    Хөөрхий зайлуул хэдэн цагдаа тэр үймээн самууны үед зодуулж, нүдүүлж, тахир дутуу болсон юм бүү мэд. Эмэгтэй цагдаа нарыг хүртэл зодож нүдсэн гэж байгаа. Аймаар байгаа биз. зодуулж нүдүүлсний улмаас олон сайхан аавын хүүхдүүд тахир дутуу мөнхийн согогтой ажил хөдөлмөр эрхлэх чадваргүй болсон. Тэр аймшигт хар өдөр 7-р сарын 1-н бол ард түмний бухимдал дээд цэгтээ хүрсэн гэж би боддог. Цагдаагийн дарга нарыг яллаж байгаа нь буруу.
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • ганаа (202.179.10.114)
    монголын төр гар нүцгэн хэдэн цагдаагаа ард түмэн буруу ойлгуулаад байна. цагдаа хувцасаа тайлбал тэд гэсэн ард түмний нэг хэсэг биз дээ. цагдаа ахуй, мөнгө төгрөг тарчиг өрнөөс өрний хооронд монголын цагдаа нар ажиллаж амьдарч байна. дээрээс нь ард иргэдийн буруу ойлголт тэднийг ажлаа хийхэд хүнд байдалд байгаа харагддаг. 7-р сарын 1-ны үйл явдлыг өдөөн турхирсан тэр Магнай, Батзандан, Жаргалсайхан гэх мэтийн хүмүүст яагаад ял сонгохгүй гэмгүй өнгрөөж байгаа юм. гол буруутан тэд шүү дээ. амь насаа алдсан 5 хүн гээд байдаг. яс юман цагдаагаас өөр хүмүүс буудсан ч юм билүү хэн мэдэх юм. цагдаагийн дарга нарын яллаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. нөгөө хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм маань яасан вэ цагдаа ч гэсэн ард түмэн та бүхний нэг хэсэг шүү. цөөхөн хэдэн цагдаагаа хайрлаач. ахуй хангамж, зэвсэг техникийн өөрчлөөч. муу бүхний түрүүнд цагдааг дуудаж аврал хүсдэг гэдгийг битгий мартаарай.
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    10 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    22 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    37 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    44 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 12 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 51 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 4 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК