Монголд ДОХ-ын халдвар анх бүртгэгдснээс хойш өнөөдрийг хүртэл 98
хүн халдвар авчээ. Эдгээрээс арван хүн нас барсан гэх мэдээ байна.

Монголд ДОХ-ын халдвар анх бүртгэгдснээс хойш өнөөдрийг хүртэл 98 хүн халдвар авчээ. Эдгээрээс арван хүн нас барсан гэх мэдээ байна. Үүний цаана шинжилгээнд хамрагдаагүй, халдвар авсан гэдгээ ч мэдээгүй 500-600 хүн байх магадлал бий гэнэ. Манайхны олонх нь өвдсөн хойноо эмнэлэгээр явдаг муу зуршилтай. Тиймээс оршин суугаа аймаг, хот, дүүрэгт байрлах Сайн дурын зөвлөгөө, шинжилгээний төв,
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн “Улаан тууз”, “Өсвөр үе-ирээдүй” төвийн эмнэлэг Мари Стопсын нөхөн үржихүйн эмнэлгүүдэд хандаж урьдчилан сэргийлэх зорилгоор ч болов шинжилгээнд хамрагах хэрэгтэй гэнэ шүү. Түүнлчэн, халдвар авсан эсэхээ эрт мэдснээр бусдад халдвар тараахаас сэргийлэх боломжтой юм. Халдвартай хэдий ч хэрэгтэй тусламж үйлчилгээнд хамрагдан, амьдралын зөв хэв маягийг өөртөө хэвшүүлснээр урт хугацаагаар эрүүл мэт ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлнэ.
Д.Ундрах