Сангийн сайд Д.Хаянхярваа, Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммер, Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн сайд Т.Бадаижунай нар “Уур амьсгалд зохицсон хөдөөгийн амжиргаа” төслийг хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, малчин өрхүүдийн амжиргааг сайжруулах, чадавхийг бэхжүүлэх зорилготой.
Өнгөрсөн оны тооцоо судалгаан дээр тулгуурлаж, Баянхонгор аймгийн Бууцагаан, Заг, Хүрээмарал гэсэн суманд бэлчээрийн менежмент, уст цэгийн менежмент, малын өвс тэжээл болон өвөлжөөний бэлтгэлийг сайжруулж, малчдын тогтвортой амжиргааг бий болгохоор болсон байна.
Буцалтгүй тусламжийг өгч буй Ядуурлыг бууруулах Япрны сан нь манай орны боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт туслаж байнгын хамтран ажилладаг юм. Манай улс өнгөрсөн оны байдлаар 26.3 сая ам долларын хөрөнгө бүхий 12 төслийг амжиллтай хэрэгжүүлсэн ба өнөөдрөөс шинэ төсөлдөө орно.




