Олон улсын сансрын станцаас үл танигдах бичил биет илрүүлсэн тухай
ОХУ-ын ШУА-ийн дэд ерөнхийлөгч Анатолий Григорьев мэдээлжээ. Энэхүү биет
тус станцруу хэрхэн нэвтэрснийг хараахан тогтоогоогүй байна.

Олон улсын сансрын станцаас үл танигдах бичил биет илрүүлсэн тухай ОХУ-ын ШУА-ийн дэд ерөнхийлөгч Анатолий Григорьев мэдээлжээ. Энэхүү биет тус станцруу хэрхэн нэвтэрснийг хараахан тогтоогоогүй байна. Уг биет станц дахь тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг доголдуулж, эвдэх аюултай гэнэ. Сансрын тойрог замын “Мир” станцад өмнө нь ийм асуудал тулгарч байсан аж. “Олон улсын сансрын станцаас илрүүлсэн тэрхүү нян металл болон олон найрлагат бодисыг ч “идэх” аюултай. Нүдэнд үл харагдах өчүүхэн биетээс болж өч төчнөөн үнэтэй техникүүд эвдэрч, хэзээ ч ашиглаж чадахгүйд хүрч мэднэ” хэмээн тэрбээр ярьжээ.
Д.Ундрах