Өнөөдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс тус дүүргийн нутаг дэвсгэрт тэнэмэл байдлаар амьдардаг болон архаг архичид, орон гэргүй хүмүүсийг цуглуулах ажлыг зохион байгуулжээ.

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс тус дүүргийн нутаг дэвсгэрт тэнэмэл байдлаар амьдардаг болон архаг архичид, орон гэргүй хүмүүсийг цуглуулах ажлыг зохион байгуулжээ. Тус ажлын хүрээнд нийт 127 хүнийг цуглуулж, бүртгэл судалгаанд авч, зурагжуулж, гарын хээг санд оруулсан байна. Нийт 45 иргэн бичиг баримтгүй байжээ. Тэд бичиг баримтгүй учраас өнөөдрийг хүртэл “Хүний хөгжил сан”-гаас олгодог 21000 төгрөгийг аваагүй байгаа аж. Иймээс тус дүүргийн цагдаагийн хэлтсээс уг иргэдийг бичиг баримтжуулах саналаа Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн байна. Мөн шаардлагатай зургаан иргэнийг архины албадан эмчилгээнд хамруулан, цагдаагийн тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй, агсам согтуу тавьдаг 18 иргэнийг шүүхээр баривчлуулжээ.
Б.Чимэг