Засгийн газрын хуралдаанаар Туул голын сав газарт “Хатан Туул”
хөтөлбөрийг 2012-2016, 2017-2020 он гэсэн үе шаттайгаар хэрэгжүүлэхээр
болжээ. Тус хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд Туул голын эх, голд
цутгаж байгаа гол, горхийг хамгаалах ажил хийх ажээ

Засгийн газрын хуралдаанаар Туул голын сав газарт “Хатан Туул” хөтөлбөрийг 2012-2016, 2017-2020 он гэсэн үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болжээ. Тус хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд Туул голын эх, голд цутгаж байгаа гол, горхийг хамгаалах ажил хийх ажээ.Үүнд, Туул голд далан барьж урсацын тохируулга хийх юм. Мөн Туул голын сав газрын энгийн хамгаалалтын болон нийслэлийн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, тэжээгдсэн мужийн заагийг тогтоох бөгөөд шаардлагатай гэж үзвэл орон нутаг, улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөгөөнд тусгажээ.
Түүнчлэн, хотын болон Туул гол сав газарт ажиллаж байгаа бүх цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийж, бохир усны цэвэрлэгээг стандартын шаардлагад бүрэн нийцүүлнэ . Туул голын савд элс, хайрга зэрэг ашигт малтмал хайх, олборлохыг бүрэн зогсоож, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг бүрэн хийж дуусгах зэрэг ажлыг зохион байгуулахаа дурдлаа. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэх гэнэ.
Д.Ундрах