Засгийн газрын хуралдаанаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан зээлийн эх үүсвэрийн талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Засгийн газрын хуралдаанаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан зээлийн эх үүсвэрийн талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. Түүнлчэн, Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд орон сууцны барилга, хотхон, хороолол барих 36 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг Засгийн газар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлэлээ.
Ингэснээр нийт 4299 айлын орон сууц хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд талаас илүү хувь нь 55 ам.метр хүртэл талбайтай орон сууц ноогдох гэнэ. Нийт орон сууц, хотхон, хорооллын 3245 нь нийслэлийн зургаан дүүрэгт, 1054 нь бүсийн тулгуур төв хот, аймгийн төвд баригдах ажээ.
Д.Ундрах