Гуанжоугоос хойш орших Чанша хотод ирэх арваннэгдүгээр сараас эхлэн 2013
оны нэгдүгээр сар хүртэл гурван сарын хугацаанд 838 метр өндөр “Sky
City” нэртэй барилгыг барихаар болжээ. Тус барилга нь Арабын нэгдсэн
Эмират улсын нийслэл Дубайд орших, одоогоор дэлхийн хамгийн өндөр буюу
228 метр “Burj Khalifa”-гаас арван метрээр өндөр болох гэнэ.

Гуанжоугоос хойш орших Чанша хотод ирэх арваннэгдүгээр сараас эхлэн 2013 оны нэгдүгээр сар хүртэл гурван сарын хугацаанд 838 метр өндөр “Sky City” нэртэй барилгыг барихаар болжээ. Тус барилга нь Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Дубайд орших, одоогоор дэлхийн хамгийн өндөр буюу 228 метр “Burj Khalifa”-гаас арван метрээр өндөр болох гэнэ.
Барилгын нийт төсөв 628 сая ам.доллар ажээ. Энэ нь “Burj Khalifa”-г барьсан 1.5 тэрбум ам.доллараас хамаагүй бага зардлаар барьж байна гэсэн үг юм. “Burj Khalifa”-г зургаан жил барьж ашиглалтад оруулсан бол “Sky City”-г түүнээс 24 дахин бага хугацаанд босгох болж байна. “Sky City” нь 220 давхар, нэг сая шоо метр талбайтай, 104 цахилгаан шаттай байхаар төлөвлөжээ. Түүнлчэн. энэхүү барилгыг худалдааны төв, эмнэлэг, оффис, зоогийн газар болон орон сууцны зориулалтаар ашиглах юм байна.
Д.Ундрах