21 аймгийн 72 сум, нийслэлийн есөн дvvргийн хэмжээнд vйл ажиллагаа явуулж буй ил задгай хvнсний худалдаа, ТVЦ, павильон, мухлагийг өнгөрсөн хугацаанд МХЕГ-аас шалгасан байна. Энэ vеэр 90 гаруй хувь нь зориулалтын бус байртай, эрvvл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагvй, 70 гаруй нь ажлын байран дахь салхивч, агааржуулалтын системгvй, 36 нь хадгалах, худалдаалах, тээвэрлэх нөхцөл бvрдvvлээгvй зөрчил илэрчээ. Улсын хэмжээнд хvнсний худалдаа эрхэлж буй ТVЦ, павильоны бараа бүтээгдэхүүний 32 хувь нь тvргэн гэмтэж, чанар байдлаа алдсан, 28 нь хадгалалтын хугацаа дууссан бvтээгдэхvvн худалдаалж байсан зэрэг зөрчил илэрсэн байна. Тvvнчлэн, хvнсний мухлаг нь талбай бага, байгалийн гэрэлтvvлэг хvрэлцээгvй, гадаад, дотоод тохижилт хангалтгvй, барилгын хийц, материал нь угааж, халдваргvйтгэхэд тохиромж муутай байжээ. Мухлагуудын 80 гаруй хувь нь иргэд өөрсдөө аж ахуйн аргаар барьсан, батлагдсан зураг төсөлгvй ажлын байр, vйлчилгээнд тавих шаардлагыг хангаагvй, худалдагч нь мэргэжлийн бус байсан зэрэг зөрчил дутагдалыг илрүүлсэн байна.
Д.Ундрах



















































