БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний төвшин тогтоох шалгалт авах бүртгэл энэ сарын 11-13-ндорон даяар явагдаж, дууслаа.

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний төвшин тогтоох шалгалт авах бүртгэл энэ сарын 11-13-ндорон даяар явагдаж, дууслаа. Өнгөрсөн жилийн адил аймаг, нийслэл, сум, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээр дамжуулан улсын хэмжээнд 10 мянган хүнийг бүртгэхээр болсон байна. Одоогоор хоёр аймгаас бүртгэлийн тоогоо ирүүлээгүй байна. Тус хоёр аймгийг хасч тооцвол нийт 6281 хүн бүртгэлд хамрагджээ. Бүртгүүлсэн иргэдээс солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг наймдугаар сарын 25, 26-нд зохион байгуулах аж.
Б.Чимэг