
ДЦДӨ-г тэмдэглэхийн ач холбогдол нь:
Сая сая хүний амь насыг аврах, эрүүл мэндийг сайжруулахад цус сэлбэх эмчилгээ амин чухал үүрэгтэй болохыг олон нийтэд ухамсарлуулах
Олон олон хүнд тогтмол, авлагагүй, сайн дурын цусны донор болох хүслийг төрүүлэх, улмаар улс орны хэрэгцээг хангахуйц цусны нөөцийг бүрдүүлэх баталгаа болох Цус нь төрөхийн хүндрэл, зам тээврийн осол гэмтэл, томоохон мэс засал, цусны хавдар болон төрөлхийн цусны өвчний үед өөр юугаар ч орлуулшгүй эмчилгээний бэлдмэл, биологийн үнэт зүйл юм. Дэлхий даяар жил бүр хамгийн багаар тооцоход 90 сая нэгж цусыг хүний амь аврах болон эрүүл мэндийг сайжруулах зорилгоор сэлбэдэг байна. Гэвч энэ нь өдөр бүр өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад хүрэлцэхүйц хэмжээ биш юм. Аливаа улс орны хүн амын 3% нь сайн дураараа авлагагүйгээр цусаа бэлэглэдэг бол аюулгүй, найдвартай цусны хангамжийг бүрдүүлнэ гэж үздэг бол дэлхийн 70 гаруй оронд хүн амын дөнгөж 1% нь цусаа бэлэглэж байгаа нь цус, цусан бүтээгдэхүүний хангамж нь тулгамдсан асуудал болоод байгааг харуулж байна. Дашрамд хэлэхэд тогтмол хугацаанд цусаа бэлэглэж, байнгын шинжилгээнд орж байх нь эрүүл амьдралын хэв маягийн үлгэр дуурайл болдог байна.