Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шэньжэний оньсого буюу ZTE компанийн хар сүүдэр

2016-1-20
0
ЖИРГЭХ

“...Битгий та нар хүүхэд шиг юм бодоод бай.  Үүнийг би Германдаа хандаж хэлэх байна. Франц чамд хэлье. Мөн Бразил чамд хэлье. Мексик чамд ч бас хэлье. Америкийн Аюулгүй байдлын агентлаг танай улсын төрийн тэргүүнүүдийг тагнадаггүй гэж бодож байна уу? Үгүй гэх байх. Та нар ингэхэд АНУ-аас авхуулаад холбоотон улсуудынхаа төрийн тэргүүнүүдийг тагнадаггүй гэж үү? Үгүй гэх байх. Тэгвэл та нарт Холбооны аюулгүй байдлын агентлаг шиг хүч хэрэгсэл байхгүй учир тагнахгүй байгаа юм. Хэрвээ байсан бол та нар тагнаж л таараа”. Энэ бол Германы “BILD” сэтгүүлийн нэгэн нийтлэлчийн үг л дээ. Германы канцлер хатагтай Ангела Меркелийг АНУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны агентлаг тагнаж, чагнасан тухай WikiLeaks дэлхий даяар дуулиан дэгдээсний дараа ийн бичиж байлаа.

 

Нууц бүхнийг мэдэхийг хүсдэг нь хорвоогийн жам, хүмүүний зан. Бид ч хөрш айлынхаа гэрийн хаяаг чагнадаг байсан цаг бий. “Тунгалаг тамир” кинон дээр Итгэлт баян Эрдэнийнд шөнөөр ирсэн зочны хэнийг нь тандахаар гэрийн хаяанаас нь чагнаад Шилийн сайн эр Төмөр ирсэнийг мэддэг биз дээ. Ч.Лодойдамба гуай үүнийг уран сайхан талаас нь лав бодож олоогүй байх. Ингэдэг байсан учраас л өгүүлсэн байж таараа.

 

ZTE олон улсад нэр хүнд муу. Энэ компанийг Хятадын Ардын чөлөөлөх арми, харилцаа холбооны хангамжийн чиглэлээр байгуулсан байдаг. Армиа харилцаа холбооны тоног төхөөрөмжөөр хангадаг гэх боловч энэ нэрийн дор огт өөр зорилго нуугдаж байхыг үгүйсгэх аргагүй юм. Иракт Каддафийн дэглэмийнхэн интернэтээр сөрөг хүчнээ тагнаж байсан гэх хэрэгт энэ компанийн нэр холбогдож байсан тухай Америкийн нэртэй сэтгүүл нийтэлж байлаа. Энэ компанийн бүтээгдэхүүнээр дамжаад манай төрийнхөн болоод тусгай албадынхны яриа шууд гадагшаа дамжуулагддаг байхыг огтхон ч үгүйсгэхгүй байна. Яагаад гэхээр бид ингэж хардах эрхтэй. Ингэж хардах үндэс ч бий. Цаанаасаа захиалгатай орж ирсэн байхыг ч үгүйсгэх юм алга. ZTE компанийг ХАЧА байгуулсан, одоо ч нягт хамтран ажилладаг гэдгийг бүү МАРТ.

 

Ингэхэд хэн нэгнийгээ тагнах явдал байсаар ирсэн цаашид ч байх болно гэдгийг итгэлтэй хэлье. Мөн тагнах гол арга нь чагнах явдал. Энэ нь хэн нэгнийхээ гэр байшингийн хаалганд чихээ наах явдал аль хэдийнэ хоцрогдож, харин одоо утасны нь яриаг чагнаад л гүйцээ. Хүн төрөлхтөн хөгжлийнхөө түүхийн бүх үед энэхүү чагнах аргыг маш чадамгай ашиглаж иржээ.

 

Нэгэнтээ “Мөнгө” нэртэй ажиллагааг америкчууд Австрийн нутаг дэвсгэр дээр зохион байгуулж, Зөвлөлтийн тусгай албадын хоорондын яриаг нууцаар чагнадаг байлаа. Тэр туршлага дээрээ үндэслэн англичуудтай хамтраад “Алт” ажиллагаа явуулахаар 1953 онд Зүүн, баруун Берлинийг дамнуулан газар доогуур 600 метр урт хонгил татаж, тусгай чагнах төхөөрөмжийг Зөвлөлтийн утсан харилцаатай холбосон байдаг юм.

 

Тагнаж чагнах тоног төхөөрөмжүүд нь гэхэд Английн хамгийн сүүлийн үеийн технологийн ололтууд. Ингээд 1953 оны арванхоёрдугаар сард энэ ажиллагааны талаар Америк, Английн Лондонд болсон хамтарсан ажлын хэсгийн хуралдаанд ердөө л найман хүн оролцсон бөгөөд тэдний нэг нь Зөвлөлтийн тусгай албаны тагнуул Жорж Блейк байсныг америк болоод англичууд огтхон ч мэдээгүй байдаг.

 

Тэрбээр энэ хуралдааны бүх мэдээлэл, протоколийг  Лондонд суугаа Зөвлөлтийн УАХХ-ны суурин төлөөлөгч Кондрашовт өгснөөр Зөвлөлтийн тагнуулын алба энэ ажиллагааг эхнээс нь хараандаа авч, улмаар “ муур, хулгана” болж тоглож байгаад 1962 онд ил гаргаж байлаа шүү дээ.

 

Энэ мэт  жишээ энэ дэлхийгээр дүүрэн. Саяхных гэхэд Эдвард Сноудений хэрэг байна. Москвад зугатаад ирчихсэн байгаа шүү дээ. Тэрбээр хар үгээр хэлбэл энэ дэлхийд бие биенээ чагнаж тагнахгүй улс гүрэн алга гэсэн юм. Тухайлбал, АНУ, Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеланд улс бие биенийхээ эсрэг тагнуулын ажиллагаа явуулахгүй, харин ч мэдээллээ харилцан солилцож байх үүрэг аваад түүнийгээ “Таван нүд” гэж нэрлэсэн юм. Гэтэл Сноуден энэхүү “таван нүд” бие биенээ далд нууц “ширтэж” байсныг нь илчилж, бөөн юм боллоо шүү дээ.

 

Тэгэхэр миний бие, “...Битгий та нар хүүхэд шиг юм бодоод бай. Үүнийг би Монголдоо хандаж хэлэх байна. Хойд Солонгос чамд хэлье. Балба чамд хэлье. Вьетнам чамд ч бас хэлье. Хятадын тагнуулын байгууллага танай улсын  төрийн тэргүүнүүдийг тагнадаггүй гэж бодож байна уу? Үгүй гэх байх. Та нар ингэхэд Хятадаас авхуулаад Азийн бусад орныхоо төрийн тэргүүнүүдийг тагнадаггүй гэж үү? Үгүй гэх байх. Тэгвэл та нарт Хятадын тагнуулын байгууллага шиг хүч хэрэгсэл байхгүй учир тагнахгүй байгаа юм. Хэрвээ байсан бол та нар тагнаж л таараа” гэмээр байна. Яг герман нөхөр шигээ. Яагаад гээч.

 

БНХАУ-ын ZTE компанийн салбар манайд орж ирээд харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж байна. ZTE нь Хятадын төрийн өмчит компани л даа. 1985 онд байгуулагдсан, дэлхийд зартай, төв нь Хятадын Шеньжень хотод байдаг.

 

Энэ компанийг Хятадын Ардын чөлөөлөх арми, харилцаа холбооны хангамжийн чиглэлээр байгуулсан байдаг. 1989 онд ZTE нь анхныхаа үндэсний ATC – ZX 500-г гадаадын ямар нэг технологи ашиглалгүйгээр зөвхөн өөрсдийнхөө эрдэмтэн инженерүүдийн гараар бүтээжээ.  Удалгүй 450 МГц, 800 МГц, 1900 МГц и 2100 МГц-ин диапазон бүхий CDMA сүлжээ бүтээж, тэр ч бүү хэл эдүгээ хамгийн орчин үеийн IT технологийг маш эрчимтэй нэвтрүүлж байгаа компани юм.

 

Ингэхэд энэ компани хагас төрийн өмчит боловч Хятадын Ардын чөлөөлөх армитай одоог хүртэл маш нарийн хамтарч ажилладаг явдал та нарын сонирхлыг огт татахгүй байна гэж үү. Хэдийгээр армиа харилцаа холбооны тоног төхөөрөмжөөр хангадаг гэх боловч энэ нэрийн дор огт өөр зорилго нуугдаж байхыг үгүйсгэх аргагүй юм. Зөвхөн энэ компани бус ХАЧА (Хятадын ардын чөлөөлөх арми)-гийн ашиг сонирхол бас байж таарна биз дээ. ХАЧА-гийн хамгийн гол ашиг сонирхол гэвэл мэдээжийн хэрэг өрсөлдөгчийнхөө санаа бодол, хүч хэрэгсэлийг мэдэх явдал. Өөр юу ч биш.

 

Тиймээс ZTE-г ХАЧА, түүний бүрэлдэхүүнд байдаг тусгай албад ашигладаг байх магадлал маш өндөр. Дэлхийн тагнуулын түүх нь өөрөө ийм магадлал дэвшүүлэх шалтгаан болдог. ZTE ч иймэрхүү түүхэнд холбогдсон баримт мэр сэр дуулддаг л юм. Яагаав, Иракт Каддафийн дэглэмийнхэн интернэтээр сөрөг хүчнээ тагнаж байсан гэх хэрэгт энэ компанийн нэр холбогдож байсан тухай Америкийн нэртэй сэтгүүл нийтэлж байлаа.

 

Тэгвэл энэ компани, энэ компанийн бүтээгдэхүүнээр дамжаад манай төрийнхөн болоод тусгай албадынхны яриа шууд гадагшаа дамжуулагддаг байхыг огтхон ч үгүйсгэхгүй байна. Яагаад гэхээр бид ингэж хардах эрхтэй. Ингэж хардах үндэс ч бий. Цаанаасаа захиалгатай орж ирсэн байхыг ч үгүйсгэх юм алга. ZTE олон улсад нэр хүнд муу.

 

Тухайлбал, хоёр жилийн өмнө Филиппинд нэгэн дуулиан дэгдсэн нь NBN/ZTE-гийн гэх тодотголтой хэрэг байсан. Энэ нь тус улсын мэдээллийн системийг шинэчлэхтэй холбогдуулан Филиппиний Ерөнхийлөгч Арроё болон түүнийг тойрон хүрээлэгчид Хятадын ZTE фирмтэй 329,5 сая ам.долларын гэрээ байгуулж дундаас нь их хэмжээний авлига авсан гэх дуулиан юм. Энэ хэрэг сүүлдээ учир замбараагаа алдаж, Филиппинийн шүүхээс Авлигатай тэмцэх байгууллагын даргыг эрх баригчидтай нийлж ZTE корпориацас их хэмжээний авлига авсан хэмээн огцруулсан гээд таагүй мэдээлэл их байдаг.

 

Ингэхэд бид энэ компанийн авилга өгсөн авсан, мөнгө төгрөг угаасан угаагаагүй гэх хэргийг л яриад байдаг юм. Тэгвэл үүнийг үндсэн зорилгоос нь огт өөр тийш нь хазайлгасан “зорилтот манёвр” гэмээр санагддаг. Яагаад гэхээр үндсэн зорилгоо биелүүлэхийн тулд авлига  өгч байж зах зээлд нэвтрэх нь хэнд ч тодорхой. Тэгж байж тагнах үндсэн зорилгоо хэрэгжүүлнэ. Тагнах гол арга нь чагнах. Тиймээс ZTE компанийг ХАЧА байгуулсан, одоо ч нягт хамтран ажилладаг гэдгийг бүү март. Энэхүү Шеньжений оньсого шиг компанийн хар сүүдэр энэ дэлхийгээр дүүрэн байгаа шүү. Саяханаас HUAWEI брэндийн утасныхаа рекламыг цацаад эхэлсэн байна билээ. Хоёрхон товшоод хорвоогийн бүх яриаг чагнах ч чадалтай юм бил үү хэн мэдлээ. Болгоомжил.

 

Д.Гал

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (150.129.140.223)
    Huawie ыг 2006онд Юнител байгуулагдаад 100хувь эдний систем төхөөрөмжийг ашиглөж эхэлсэн. Одоо ч хэвээрээ WCDMAUMTS сүлжээний өргөтгөлүүд, дамжуулах сүлжээний төхөөрөмжүүд мөн адил
    2016 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (150.129.140.223)
    ZTE ыг сайханбилэг агентлагийн дарга хийж байхдаа монголд оруулж ирсэн дээ, орлогч дарга нь МЗХ ны дарга Мөнхбат байсан. Энэ хүмүүсээс нарийн асуух хэрэгтэй байх
    2016 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    энэ компанийн талаар мэдээлэл өгий танайх авах уу монгол талын захирал бодлогоэнэтэр таварын асуудал гээд... олон юм бий
    2016 оны 01 сарын 20 | Хариулах
    • jaalaa
      hudaldaj awna shuu...yaj holbogdohu
      2016 оны 01 сарын 20
  • Зочин (202.70.37.54)
    ZTE-g mongold oruulj irehdee avilga ugsun l baij taarna olooch tagnuul atg-iihaan
    2016 оны 01 сарын 20 | Хариулах
  • Монгол (43.242.243.172)
    Чи ч хужаагийн эрлийз байхаа даа. хужаа манайхыг хэзээнээсээ тагнаж ирсэн юм шүү. Элбэгдорж 90-нд 7-г нь илрүүлэн зарлаад манайхаас гаргаж байлаа.
    2016 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (27.123.214.2)
    hudlaa surjignej nurshsan demii niitlel bh yum daa
    2016 оны 01 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    2 цаг 52 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    3 цаг 16 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    3 цаг 19 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    3 цаг 31 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    3 цаг 38 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    5 цаг 45 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    6 цаг 0 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    9 цаг 1 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    9 цаг 24 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    9 цаг 41 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    9 цаг 44 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    9 цаг 59 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    10 цаг 7 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    10 цаг 19 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    10 цаг 48 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    11 цаг 0 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    11 цаг 8 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    11 цаг 19 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК