Эрдэмтэн, судлаач, шинжлэх ухаан, технологийн салбарын зүтгэлтнүүдэд их эрдэмтдийн нэрэмжит шагнал олгож байхаар боллоо. Академич Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Б.Ширэндэв нарын нэрэмжит шагнал олгох журам, шагналын энгэрийн тэмдэг, үнэмлэхийн тодорхойлолтыг баталсан байна. Академич Б.Ренчингийн нэрэмжит шагналыг тав хүртэл хүнд 5 жилд нэг удаа, Ц.Дамдинсүрэнгийнхийг гурав хүртэл хүнд 3 жилд нэг удаа, Б.Ширэндэвийн нэрэмжит шагналыг хоёр хүртэл хүнд гурван жилд нэг удаа олгож байхаар тогтсон ажээ.
Д.Ундрах



















































