Санхүүгийн зохицуулах хорооноос жолооч нарт тээврийн хэрэгслийн даатгал бо
лон жолоочийн албан журмын даатгал хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэйг анхааруулжээ. Түүнчлэн, Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн жолооч нарыг заавал даатгалд хамруулж эхэлсэн бөгөөд одоогоор 80 гаруй мянган жолооч хамрагдаад байгаа ажээ. Жолооч нарын хувьд нэг буруу ойлголт байгаа нь тээврийн хэрэгслийн тооллогод орохдоо тээврийн хэрэгслээ даатгуулдаг. Үүнийгээ жолоочийн даатгалд хамрагдчихлаа гэж бодож байгаагаас өнөөг хүртэл даатгуулахгүй явж байгаа асуудал байгаа гэнэ.
Жолоочийн заавал даатгалын журмын дагуу бага оврын Б ангиллын жолооч жилд 31 мянган төгрөг төлөх ёстой. Одоогоор жолоочийн заавал даатгал хийж буй таван даатгалын компани ажиллаж байна.

Жолоочийн заавал даатгалын журмын дагуу бага оврын Б ангиллын жолооч жилд 31 мянган төгрөг төлөх ёстой. Одоогоор жолоочийн заавал даатгал хийж буй таван даатгалын компани ажиллаж байна.
Д.Ундрах