
БНХАУ-ын Хайяань хотод элсний спортын наадам эхэллээ. Энэ төрөлд Ази тивийн гучаад орны эрэгтэй 45, эмэгтэй 25 баг оролцож байна. М.Мягмарсүрэн, Б.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэй манай эрэгтэй баг Иран, Афганистаны багтай нэг хэсэгт багтсан юм.
Тамирчид маань эхний тоглолтоо өчигдөр Афганистаны багтай хийж 2:1 харьцаатайгаар хожсон байна. Харин Г.Өлзийдэлгэр, Г.Энхжаргал нарын эмэгтэй баг Шри Ланк, Вьетнамын багтай нэг хэсэгт орсон гэнэ. Тэд эхний тоглолтоо Цейлон нутгийн багтай хийж 2:0 харьцаатайгаар хожигджээ. Түүнлчэн, Г.Энхжаргал М.Оюунтуяа нарын баг Вьетнам, Индонез улстай нэг хэсэгт багтаж, эхний тоглолтоо Вьетнамын багтай хийж 2:0 харьцаагаар мөн хожигдсон аж. Тус тэмцээний нээлт энэ сарын 16-нд эхлэх юм байна.
Д.Ундрах