Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж буй олон улсын
байгууллагуудын хэрэгжүүлж буй арга хэмжээний мэдээллийг харилцан
солилцох, төрөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай уялдуулахад чиглэсэн
хандивлагчдын уулзалт маргааш болно.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж буй олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй арга хэмжээний мэдээллийг харилцан солилцох, төрөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай уялдуулахад чиглэсэн хандивлагчдын уулзалт маргааш болно. Тус уулзалтыг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны “Улаанбаатар Цэвэр агаар санаачилга II” төслийн хүрээнд зохион байгуулах юм.
Уулзалтын үеэр Агаарын тухай шинэ хуулийн тухай товч танилцуулга, агаарын бохирдлын түвшний 2011-2012 оны өвлийн байдлын мэдээлэл, ирэх өвлийн үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй танилцуулах аж.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Р.Мягмар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн Ц.Мөнхбат, Үндэсний агаарын чанарын мэргэжлийн албаны мэргэжилтэн Ш.Нямдаваа нар уулзалтыг удирдан явуулах юм.
Д.Ундрах