“Пураам” компанийн техник хэрэгсэл рүү буудсан Ц.Мөнхбаяр, О.Самбуу-Ёндон, Г.Баяраа, Д.Төмөрбаатар нарт холбогдох шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн шүүхэд 09.30 цагаас эхэлж, дөнгөж сая завсарлалаа.

“Пураам” компанийн техник хэрэгсэл рүү буудсан Ц.Мөнхбаяр, О.Самбуу-Ёндон, Г.Баяраа, Д.Төмөрбаатар нарт холбогдох шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн шүүхэд 09.30 цагаас эхэлж, дөнгөж сая завсарлалаа. Тэднийг Эрүүгийн хуулийн 153.2-оор бусдын эд зүйлд халдсан, буу зэвсэг хэрэглэсэн гэсэн үндэслэлээр буруутгаж, улсын яллагчийн зүгээс таван жилийн ял төлөвлөснөө дуулгажээ. Харин уг шийдвэрийг хэлэлцэхээр шүүх бүрэлдэхүүн завсарлаад байгаа аж. Тэд 2010 оны есдүгээр сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын тавдугаар баг буюу Түнхэл тосгонд алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Пураам” компанийн техник хэрэгсэл рүү буудсан билээ.
Б.Чимэг