БНАСАУ-ын хүүхдийн холбоо 7-13 насны бүх хүүхдийг нэгтгэдэг байна.
Одоогоор тус улсад ийм насны гурван сая орчим хүүхэд байна.

БНАСАУ-ын хүүхдийн холбоо 7-13 насны бүх хүүхдийг нэгтгэдэг байна. Одоогоор тус улсад ийм насны гурван сая орчим хүүхэд байна. Түүнчлэн, Солонгосын хүүхдийн холбоо байгуулагдсаны 66 жилийн ойг тус улс өргөн тэмдэглэлээ. Пхеньянд тус улсын өнцөг булан бүрээс бага болон дунд сургуулийн сурлагаараа шалгарсан 20 мянган хүүхэд цугласан аж. Тэдэнд БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын нэгдүгээр нарийн бичгийн дарга, Улсыг батлан хамгаалах хорооны нэгдүгээр дарга Ким Чен Ыны хөрөг бүхий гэрчилгээг гардуулахдаа “гэр бүлийн ховор нандин зүйл” мэт хадгалахыг зөвлөсөн байна.
Бүтэн долоо хоног үргэлжилсэн баярын арга хэмжээний үеэр солонгосчууд улсынхаа түүхэн дурсгалт газруудаар, тухайлбал Ким Ир Сен болон Ким Чен Ирийн бунхан бүхий Кымсусаны дурсгалын ордонд зочилжээ. Умард Солонгосын пионеруудад тус улсын уран бүтээлийн шилдэг хамтлаг болох Пхеньяны цирк, “Унхасу” буюу “Тэнгэрийн заадас” гэдэг алдартай симфони найрал хөгжим уран бүтээлээ толилуулсан байна. Мөн тэд амьтны хүрээлэн болон ботаникийн цэцэрлэг үзжээ.
Д.Ундрах