
Ахуйн үйлчилгээний бичил төв энэ сараас ашиглалтад орж байгаа аж. Энэ бичил төвийг оюутнууд нь нөөц боломжоо ашиглан, сурч мэдсэн зүйлээ, эзэмшсэн ур чадвараа гарган өөрсдийн гараар барьж байгуулсан гэдгийг Баянхонгор аймгийн МСҮТ-ын захирал Ш.Чимгээ дурджээ.
Тус төвийн 5 ангийг найман багш удирдан
сүүлийн үеийн барилгын шинэ тенхологиор, нийт 40 орчим сая төгрөгийн
өртгөөр барьж байгуулжээ. Төгсөгчдөд зориулсан ахуйн үйлчилгээний бичил
төвд гутал засвар, сүлжмэл, зөөлөн оёдол, талх нарийн боов, хоол
үйлдвэрлэл, үсчин- гоо сайхан, сантехник, цахилгаан засвар зэрэг найман
нэр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээний газар ажиллах юм байна.
Д.Ундрах