зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Таныг дээрэмдэж байна

2012-6-14
0
ЖИРГЭХ
Монгол Улсын иргэн та 2009 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр батлагдсан Хүний хөгжил сангийн тухай хуулийн зүйл, заалт бүрийг нь цэг, таслал орхилгүй уншаарай.
67wx    Монгол Улсын иргэн та 2009 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр батлагдсан Хүний хөгжил сангийн тухай хуулийн зүйл, заалт бүрийг нь цэг, таслал орхилгүй уншаарай. Танд хэрэгтэй зүйлийг анхаарахгүй бүү орхиорой. Яагаад гэвэл насан туршдаа хувь хишиг  хүртэх зүйлийг тань Засгийн газар луйвардчихаад байхад тоохгүй орхиж боломгүй. Тиймээс танд мэдээлэлд ойр байдаг сэтгүүлч хүнийхээ хувьд энэ үгийг аминчлан хэлж байгаа юм шүү. Дээрх хуулийг яах гэж баталж, Хүний хөгжлийн сан байгуулсан юм бэ  гэхээр ашигт малтмалын баялгийг ард түмэнд тэгш хүртээх л гэж.

    Энэ хуульд хөгшин, оюутан, тахир дутуу гэж иргэдээ ялгаварлалгүй Монгол Улсын иргэн болсон  бүх хүн хувь хишиг хүртэх учиртай гэж заасан байдаг юм. Монгол Улсын иргэн нас барсан тохиолдолд тухайн иргэнд хуваарилагдсан боловч аваагүй хишиг, хувийг өв залгамжлагчид нь олгож болно гэж тодотгосон байдаг. Тэгэхээр үр хүүхэддээ өвлүүлж болно оо гэсэн үг. Стратегийн 15 ордоос орох ашгийг энэ санд төвлөрүүлж ард иргэддээ хувь хүртээж байх учиртай.

    Зэсээр баян Оюу толгой ордын 66 хувийг гадаадынхан эзэмшээд хэдэн жил болж байна. Нарийн сухайтын нүүрсний ордыг нь МАК-ийн босс Нямтайшир ганцаараа эзэмшиж хагартлаа баяжсан эрхэм. Бороогийн ордын 40 тонн алтыг  Канадын хөрөнгө оруулалттай “Бороо гоулд” компани цөлмөөд улсад олигтой татвар өгөлгүй хуу хамаад одсон.
Төмөртэйн ордыг хятадууд авсан, бид тогтвортой байдлын гэрээ байгуулсан гээд урагшаа өөдтэйг нь зөөгөөд л. Асгатын мөнгөний орд  хэзээ ашиглагдах нь мэдэгдэхгүй байсаар л. Сэлэнгийн Төмөртэйн хүдрийг манайх гэж хятадын компани зарга хийгээд хөдлөх аргагүй болоод байгаа.

    Одоо Эрдэнэт үйлдвэр, Шивээ овоо, Багануурын уурхай л ажиллаж татвараар улсад чамгүй хөрөнгө төвлөрүүлж байна.
Тэгэхээр ард түмний хувь хишиг хүртэх 15 ордоос хамгийн том, өгөөжтэй нь үнэндээ Таван толгой л юм. Дахиад үнэгүй хувьцаа олгох  боломж гарахгүй байж ч мэднэ. Магадгүй энэ бол өмчлөлийн хамгийн сүүлчийн ший¬дэл ч байх. Өнөөдөр Монголд өөр хувьчлагдах, хувьцааг нь ингэж тараах зүйл бараг  байхгүй дээ.

    Сайн муугаар хэлүүлж байж АН хамтарсан Засгийн газрын үед буюу 2010 оны долдугаар сарын 7-ны өдөр Монголын иргэн  бүрийг өмчтэй, хувьцаатай, хөрөнгөтэй болгох чухал шийдвэр гарсан. УИХ-ын 39 дүгээр тогтоолд Монгол Улсын иргэн бүрт Таван толгойн ордын лицензийг 100 хувь эзэмшигч “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг үнэгүй тарааж, үндэсний аж ахуйн нэгжүүддээ 10 хувийг нэрлэсэн үнээр худалдаж, 30 орчим хувийг нь олон улсын зах зээл дээр гаргаж арилжаалан мөнгө босгоод уурхайг ашиглалтад оруул гэж тов тодорхой заасан байдаг. 

    Тэгээд тэр үед нэг иргэнд 536 ширхэг хувьцаа өгч, тэр нь барагцаагаар 1 сая орчим төгрөгийн үнэтэй байна гэж зарласан. Тодруулбал, нэг ширхэг хувьцаа 1866 төгрөгийн нэрлэсэн үнэтэй байхаар. Ийнхүү АН-ын амлалт хэрэгжиж, Монгол Улсын 2.7 сая иргэн Таван толгойн ордынхоо хувьцаа эзэмшигч болчихлоо, 6.4 тэрбум нүүрсний нөөцтэй ордыг 100 жил ашиглана гэж тооцвол 100 жил хувь хишгийг нь хүртээд явах нь гэж баярлаж байлаа. Бас чиг газрын дорх баялагтай оронд төрсний аз тохиол шүү гэж олзуурхаж байсан хүмүүс олон бий.
Гэтэл дараагийн сонгуулиа бодож, иргэн бүрт 1.5 сая төгрөгийг бэлнээр өгнө гэсэн амлалтайгаа уях гэж Ардын намынхан зүдэрч, адаг сүүлд нь луйвар, дээрэм хийж эхэллээ.  
Нэр бүхий гишүүд Таван толгойн ордыг ашиглах тухай 39 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн бариад ард түмэнд “Эрдэнэс-Таван толгой” компанийн  хувьцааны 20 хувийг олгохоор болж нэг иргэнд  1072  ширхэг хувьцаа оногдохоор болсон. Хоёр нам хамтарч засаг барьж байхдаа 536 ширхэг хувьцааг 1 сая төгрөгийн үнэлгээтэй байна гэж тохирсон бол АН-ыг засгаас гарангуут нэгж хувьцааг 933 төгрөгөөр тогтоож, 1072 ширхэг хувьцааг сая төгрөг хэмээн зарлалаа. 536 ширхэг хувьцааг нэг сая гэж байсан юм бол 1072 ширхэг болж 50 хувиар нэмэгдэхээр хоёр сая төгрөг болж өсгөх байлаа. Гэвч эсрэгээр нь  хувьцааны үнийг хоёр дахин унагаж  үнэгүйдүүллээ.

    Ардын нам 2008 сонгуулиар 1.5 сая төгрөг бэлнээр өгнө гэж амалсан. Тэдний амлалт тусдаа зүйл. Болж бүтэх, бодиттой хэрэгжих зүйл амалсан юм бол иргэн бүрдээ 1.5 сая төгрөгөө өгөх ёстой. Үнэхээр бүтэхгүй, эдийн засгаа хөлдөө чирэх гээд байвал ард түмэндээ үнэнээ хэлж,  уучлал  гуйх улстөрийн эр зоригтой, соёлтой байх ёстой. Ах нам нь ийм үлгэр дуурайлал үзүүлэх байтугай ядарсан ард иргэдийн сэтгэл зүйгээр тоглож, мэдээлэл хомс байдлыг нь ашиглан баялаг ихтэй оронд төрснийхөө буянаар  ашигт малтмалын  үр шимийг хүртэх боломжийг хязгаарлаж, өөрсдөө амлалтаа хэрэгжүүлсэн бол харагдах гэж Таван толгойн ордын  хувьцааг иргэддээ эзэмших эрхгүй болголоо.    Хүний хөгжил сангийнхаа хуулийн дагуу иргэн бүр Таван толгойн хувьцааг эзэмших эрхтэй. Гэтэл эрх баригчдын бүрдүүлсэн Засгийн газар  оюутан, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  бэлэн сая төгрөг өгөөд хувьцаа горьдох хэрэггүй гэлээ.  Энэ сая төгрөг бол МАН-ын амалсан 1.5 сая төгрөгийн сая нь шүү гэж пиардаж байна.

    Гэвч өнөөдрийн сая төгрөг, насан туршдаа  хувь хишгийг хүртээд явах 1072 ширхэг хувьцаа хоёрын хооронд газар тэнгэр шиг ялгаатай.  Сая төгрөгөө аваад л гурил , будаа, гутал, хувцас аваад дуусгана. Гэтэл Таван толгойн 1072 ширхэг хувьцаагаа авдрынхаа мухарт хийчихээд сууж байхад олон тэрбум нүүрсний нөөцтэй орд ашиглалтад орохоор ашигтай л байж таараа. Адаглаад хувьцааны үнэ өсөхөөр хөрөнгийн зах зээл дээр үнэ хүргээд зарахад сая төгрөгөөс илүү мөнгө олно.  АНУ, Герман гээд хөгжилтэй орны иргэд өглөө бүр цай уух зуураа хувьцааны ханшийг харж суудгийн учир нь өөрсдөө хувьцаа эзэмшигчид учраас тэр. АНУ-ын Женерал Моторс компани сая гаруй жижиг хувьцаа эзэмшигчтэй гэж байгаа. Тэд бүгд хяналт тавина. Санхүүгийн тайлан тооцоогоо нээлттэй байлгахыг хүснэ. Чадалтай хүнээр гүйцэтгэх захиралаа болгоно. Тэгээд жил бүр ногдол ашиг хуваарилахад нь үр шимийг хүртэнэ. Одоо APPLE компанийн хувьцаа асар хурдацтай өсч байна. Энэ компанийн хувьцаа эзэмшигч үнэ өдөр болсон үед нь хувьцаагаа борлуулаад ахиухан хэдэн төгрөг халаасалж болно. Эсвэл ногдол ашгаа авна гээд хүлээгээд сууж байгаа.

    Монгол хүн бүр Таван толгойн ордынхоо  хувьцаа эзэмшигч, өмчийн эзэн болж, гадаадынхан шиг хувьцааны ханшаа хэр өсч байгааг өглөө бүр хараад миний хөрөнгө тэд болж байна гээд сууж байх боломж, үүд хаалга нээгдсэн байлаа. Гэтэл энэ алтан боломжийг Ардын намынхан, тэдний Засгийн газар үгүй хийлээ. Оюутнууд сургалтын төлбөртөө хэрэггүй авлаа гэж үглэж дуулаад ч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сая төгрөгөө ав, би хувьцаагаа авна гэж уйлаад ч, ахмадууд өнөөдөр сая төгрөг авч үрж байхаар үр хүүхэддээ өвлүүлье больё оо гэж гуйгаад ч нэмэргүй. Оюутнуудад ямарч сонголт олгоогүй. Сургалтын төлбөртөө хоёр жил дараалан  500, 500 мянгаар нь тушааж болно гэхээр бүгд хошуурцгаасан. Гэтэл өнөөдөр та нарын хохь, хувьцаа авна гэж саналтгүй гэж байна. Оюутнуудын хувьцаа дансанд нь байх ёстой. Учир нь тэдэнд өгсөн мөнгийг “Хүний хөгжил сан”-аас гаргаагүй. Мөнгөнийх нь эх үүсвэрийг төсвөөс гаргасан учир Засгийн газар оюутнуудын хувьцааг энэ мөнгөөр нь барьцаалах эрхгүй.
Дээрээс нь  иргэдийг сая төгрөг, хувьцаа хоёрынхоо аль нэгийг сонго гээд зарлаад бүртгэчихлээ. Манай улсын нэг сая 480 мянган иргэн хувьцаа биш сая төгрөг авна гээд бүртгүүлсэн байна. Энэ хүмүүс өнөөдөр амлалтаа яаж биелүүлэх вэ гэсэн эрх баригчдын өгөөш болчихлоо шүү дээ.
Тэднээс Засгийн газар хувьцааг нь сая төгрөгөөр худалдаж аваад үндэсний аж ахуйн нэгжүүдэд зарах юм байх. Засгийн газрын хөрөнгө ард түмнийх. Хувьцаа мөн адил иргэдийн өмч. Гэтэл иргэд өөрийнхөө мөнгөөр буцаагаад өөрийнхөө хөрөнгийг худалдаж авдаг зүйлийг Засгийн газар хийгээд байна. Энэ нь Үнэт цаасны тухай хуулийг зөрчиж байна.  Хувьцааны арилжааг гуравдагч этгээдтэй хийдэг.Тэгээд хувьцаагаа арилжиж олсон мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэл, үйлчилгээгээ явуулдаг.  Түүнээс өөрийнхөө мөнгөөр өөрийнхөө хөрөнгийг худалдаж авдаг зүйл байх ёсгүй шүү дээ. Ийм улайм цайм дээрэм хийж байхад бид дуугүй суух ёсгүй. Энэ шийдвэрийг цуцлуулах ёстой. Оюутнууд  ч, ахмадууд ч, өндөр нөстнууд ч , бэлэн мөнгөө авахаар бүртгүүлсэн 1сая 480 мянган иргэн бүгдээрээ хувьцаагаа авахын төлөө тэмцэх хэрэгтэй.

    Дуугүй байх тусам, үгээр нь явах тусам ядарсан, мэдээлэл муутай иргэдийг  дээрэлхэж байна. Дахиад ийм өмч хувьчлалын, иргэн бүрийг хамарсан хишиг хувь тараалт хийх боломж олдохгүй. Таван толгойн эзэн байх боломжоо алдахгүйн төлөө хүн бүр зүтгэцгээё. Сонголтоо хийж эрх баригчдын төлөө саналаа өгөхгүй, иргэн бүрт хувьцаа олгох эрүүл улс төрийн хүчинд төрөө бариулъя. Энэ нь хуулийн дагуу  тайван замаар хийгдэх өөрчлөлт. Та төр барих ганцхан хоромыг эдлэхдээ насан туршдаа Таван толгойн ордын хувь хишгийг хүртэх боломжоо эргүүлж авна гэдгээ бодоорой. Ард түмнийг луйвардсан, хуурсан улстөрийн хүчинд хариу барьж хариуцлага тооцох байхгүй бол биднийг хэн ч ялж,  яаж ч чадахгүй хэмээн эрдэж байна.

Д.Доржпагма





0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • herwee (124.158.124.156)
    ardiin namiig songoh ym bol tui ch olj doloohgui bha
    2012 оны 06 сарын 15 | Хариулах
  • Уян (124.158.124.156)
    Би Ардчилсан нам, энэ Засгийн газар хоёрт хайртай.. 21 мянга, 50 мянга, 70 мянган төгрөг авдаг.Ардчилсан нам бол амалснаа биелүүлдэг хэлснээ хийдэг
    2012 оны 06 сарын 15 | Хариулах
  • (213.128.189.33)
    Manan d sanalaa uguhgui
    2012 оны 06 сарын 15 | Хариулах
  • (182.160.55.208)
    manand sanalaa ogohgui bol saihan bolno doo
    2012 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.55.1)
    АН одоо л ард түмэндээ үнэнч болох гэж худлаа саймграад яах вэ. Танай Баярцогт, Л.Гансүх гээд эх орон, ард түмний эрх ашгаас урвагчид Оюу толгойн гэрээг зурж яаж рекламдаж байлаа. Муусайн луйварчид та нарт санал өгөхгүй шүү.
    2012 оны 06 сарын 14 | Хариулах
  • зочин (202.170.80.52)
    Оюу толгойн гэрээг сайн үзэх хэрэгтэй тэндээс иргэд хувьцаа авах ёстой Нарийн сухайтыг ганц МАК-ийн Нямтайшир идсэн Уг нь иргэдэд хувьцааг нь хуваах замаар эзэмших ёстой нь үнэн Бороогийн 40 тонн алтыг Канадууд Сү Батболдтой залгисан Иргэдэд юу ч өгөөгүй Цайртын ордыг хэсэг бүлэг хүмүүс хятадуудтай нийлж идэж байна Бас л иргэд хоосон хоцорсон Хөшөөт Тавантолгой Төмөртэй гээд хэсэг баячууд хятадуудтай нийлж идэж байна Иргэдэд шаар шавхруу ч оногдохгүй Намууд иргэдийг хуурч мал мэт үзэж байна Сэгшүүлчид сайн судлах хэрэгтэй Мөн ч их зүйл гарч ирнэдээ
    2012 оны 06 сарын 14 | Хариулах
  • зочид (202.170.80.52)
    Оюу толгойн гэрээг сайн үзэх хэрэгтэй тэндээс иргэд хувьцаа авах ёстйо Нарийн сухайтыг ганц МАК-ийн Нямтайшир идснэ Уг нь иргэдэд хувьцааг нь хуваах замаар эзэмших ёстой нь үнэн Бороогийн 40 тонн алтыг Канадууд сү Батболдтой залгисан Иргэдэд юу ч өгөөгүй Цайртын ордыг эхсэг бүлэг хүмүүс хятадудутйа нйилж хувааж идсэн Бас л иргэд хоосон хоцорсон Хөшөөт Тавантолгой Тмөртэй гээд хэсэг баячууд хятадуудтйа нйилж идэж байна Иргэдэд шаар шавхруу ч оногдохгүй Иргэдийг хуурч мал мэт үзэж байна Сэтшүүлчид сайн судлах хэрэгтэй Мөн ч их зүйл гарч ирнэдээ Төмөртэйн ордыг хятадууд авсан, бид тогтвортой байдлын гэрээ байгуулсан гээд урагшаа өөдтэйг нь зөөгөөд л. Асгатын мөнгөний орд
    2012 оны 06 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    44 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    54 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    1 цаг 33 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    1 цаг 44 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 0 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 7 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    2 цаг 35 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК