Өнгөрсөн тавдугаар сард нисгэгч Боршберг болон түүний хамтран
нисгэгч Бертранд Пиккард нар “Solar Impulse”-ыг турших ажилд нисгэгчээр
ажиллахаар сонгогдож, Швейцарид ээлжлэн нисэх сургуулилт хийсэн байна.

Өнгөрсөн тавдугаар сард нисгэгч Боршберг болон түүний хамтран нисгэгч Бертранд Пиккард нар “Solar Impulse”-ыг турших ажилд нисгэгчээр ажиллахаар сонгогдож, Швейцарид ээлжлэн нисэх сургуулилт хийсэн байна. Ингээд Швейцарийн нисгэгч Андре Боршберг нарны эрчим хүчээр ажилладаг “Solar Impulse” нэртэй онгоцоор Морокко улсын дээгүүр нислэг үйлджээ.
Тэрбээр нийслэл Рабат хотоос хөөрч, Уарзазат хотын төвд газардахаар зорьж байсан ч хүчтэй салхины улмаас замын талаас буцжээ. “Solar Impulse” онгоц Мадридаас зургадугаар сарын 6-нд Мороккод ирсэн аж. Туршилтын нислэг амжилттай болбол 2014 оноос дэлхий даяар нислэг үйлдэж эхлэх гэнэ.
Д.Ундрах