Баян-Уул сумын уугуул Мухардаантаны удмын гэр бүлээс жил бүр
уламжлал болгон зохион байгуулдаг гэр бүлийн сур харваа өнөөдөр сурын
зурхай дээр болж байна.

Баян-Уул сумын уугуул Мухардаантаны удмын гэр бүлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг гэр бүлийн сур харваа өнөөдөр сурын зурхай дээр болж байна. Дөрөв дэх жилдээ болж байгаа гэр бүлийн харваанд оролцохоор олон залуу харваачид хөдөө орон нутгаас нийслэлийг зорин иржээ. Тэр дундаа Булган аймгийн Бүрэгхангай сумаас гэр бүлийн харваачид ирсэн ба Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмаар улсын мэргэн цол хүртсэн Төв аймгийн харваач Х.Оюунчимэг гэр бүлийн хамтаар цэц мэргэнээ сорьж байлаа.
Гэр бүлийн харваачид хана харваанд -20, хасаа- 20 сум тавина бөгөөд энэ нь эхнэр нөхөр хоёр хана, хасаанд тус бүр 10 сум тавина гэсэн үг ажээ. Тус харваан цэц мэргэнд 16 гэр бүл өрсөлдөж байна. Сонирхуулахад, Монгол улсад сурын харваагаар мэргэн цол хүртсэн Г.Хангай, Ш.Лхагвасүрэн, Г.Дагвасүрэн, С.Насангэрэл гэсэн гэр бүлийн мэргэн харваачид байдаг.
Д.Ундрах